1
ХААДЫН ДЭД 5:1
Ариун Библи, 2004
Арамын хааны цэргийн ахмад Нааман эзнийхээ өмнө агуу, хүндэтгэл хүлээсэн хүн байлаа. Учир нь түүгээр дамжуулан ЭЗЭН Арамд ялалтыг өгсөн ажээ. Тэр бас зоригтой дайчин эр байсан боловч уяман өвчтэй байв.
Харьцуулах
ХААДЫН ДЭД 5:1 г судлах
2
ХААДЫН ДЭД 5:10
Елиша түүн уруу элч явуулан, —Явж, Иорданд долоон удаа угаа. Тэгвэл чиний бие махбод дахин сэргэж, цэвэр болно гэж хэлүүлэв.
ХААДЫН ДЭД 5:10 г судлах
3
ХААДЫН ДЭД 5:14
Тиймээс Нааман явж, Бурханы хүний үгийн дагуу Иордан голд долоон удаа булхав. Түүний бие махбод нялх хүүхдийн бие махбод мэт дахин сэргэж, тэрээр цэвэр болжээ.
ХААДЫН ДЭД 5:14 г судлах
4
ХААДЫН ДЭД 5:11
Харин Нааман хилэгнэн уурлан явж, —Харагтун, “Тэр над уруу гарцаагүй гарч ирж, зогсоод, өөрийн Бурхан ЭЗЭНий нэрээр дуудан, өвчтэй газар дээр гараа даллан, уяман өвчнийг эдгээнэ” гэж би бодсон юм.
ХААДЫН ДЭД 5:11 г судлах
5
ХААДЫН ДЭД 5:13
Тэгтэл зарц нар нь ойртож ирж, түүнтэй ярин, түүнд —Эцэг минь, тэр эш үзүүлэгч танд агуу зүйлсийг хэлсэн бол та хийхгүй байх байсан уу? Гэтэл тэр танд “Угааж, цэвэр бол” гэж байхад та хийхгүй гэж үү? гэцгээв.
ХААДЫН ДЭД 5:13 г судлах
6
ХААДЫН ДЭД 5:3
Тэрээр эзэгтэйдээ —Самари дахь эш үзүүлэгчтэй эзэн минь уулзаасай гэж би хүсэх юм! Тэгвэл тэр түүний уяман өвчнийг эдгээхсэн гэв.
ХААДЫН ДЭД 5:3 г судлах
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳ
Видео