Бүрээчид болон дуучид нэгэн дуугаар ЭЗЭНийг магтан, алдаршуулахаар дуулж байгаагаа сонсгож, бүрээ, цан, хөгжмийн зэмсгүүдтэй хавсарган өөрсдийн дуу хоолойг тэд өргөж, ЭЗЭНийг магтахдаа “Түүний хайр энэрэл үүрдийнх учир Тэр үнэхээр сайн” хэмээн дуулахад өргөө буюу ЭЗЭНий өргөө үүлээр дүүрэв. ЭЗЭНий цог жавхлан Бурханы өргөөг дүүргэсэн учраас үүлнээс болж тахилч нар үйлчлэлээ хийхээр зогсож чадахгүй байлаа.