Харагтун, Израилийн хөвгүүдийн дунд хэвлийг анх нээгч ууган бүрийн оронд Израилийн хөвгүүдийн дундаас левичүүдийг Би авав. Тиймээс левичүүд Минийх байх болно. Учир нь ууган бүхэн Минийх. Египет нутагт Би ууган бүхнийг цохиж устгасан тэр өдөр, хүнээс авахуулаад адгуус мал хүртэлх Израилийн ууган бүхнийг Би Өөртөө ариусган зориулсан. Тэд Минийх байх ёстой. Би ЭЗЭН гэж айлдав.