1
Матай 28:19-20
Ариун Библи 2013
Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.
Харьцуулах
Матай 28:19-20 г судлах
2
Матай 28:18
Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн.
Матай 28:18 г судлах
3
Матай 28:5-6
Тэгтэл тэнгэрэлч эмэгтэйчүүдэд —Бүү ай. Цовдлогдсон Есүсийг хайж буйг чинь мэдэж байна. Тэр энд байхгүй. Учир нь хэлснээрээ Тэр амилсан. Ирэгтүн. Түүний хэвтэж байсан газрыг үзэгтүн.
Матай 28:5-6 г судлах
4
Матай 28:10
Тэгээд Есүс тэдэнд —Бүү ай. Явж, ах дүүст минь Галил уруу яв гэж мэдэгд. Тэнд Намайг тэд харах болно гэж айлдлаа.
Матай 28:10 г судлах
5
Матай 28:12-15
Тэд ахлагчидтай чуулж зөвлөлдөөд, цэргүүдэд их мөнгө өгч, — “Шавь нар нь шөнө ирээд, биднийг унтаж байх зуур Түүнийг хулгайлчихлаа” гэж та нар хэл. Захирагчийн сонорт энэ тухай хүрэх юм бол бид ятгаж, та нарыг гайгаас мултална гэв. Тэд мөнгийг аваад, заасан ёсоор нь гүйцэтгэв. Энэ яриа иудейчүүдийн дунд энэ өдрийг хүртэл тархжээ.
Матай 28:12-15 г судлах
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд