1
Лук 23:34
Ариун Библи 2013
Есүс —Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэв. Тэд шавга хаяцгаан, Түүний хувцсыг хуваан авчээ.
Харьцуулах
Лук 23:34 г судлах
2
Лук 23:43
Тэгтэл Есүс түүнд —Үнэнээр Би чамд хэлье. Өнөөдөр чи Надтай хамт Диваажинд байх болно гэлээ.
Лук 23:43 г судлах
3
Лук 23:42
тэр —Есүс ээ, Та Өөрийнхөө хаанчлалд очихдоо намайг санаарай гэв.
Лук 23:42 г судлах
4
Лук 23:46
Есүс —Аав аа, Таны гарт Би сүнсээ даатгая гэж чанга дуугаар хашхирлаа. Үүнийг хэлээд Тэр амьсгал хураав.
Лук 23:46 г судлах
5
Лук 23:33
Тэд Гавал хэмээх газар хүрч ирээд, тэнд Түүнийг гэмт хэрэгтнүүдийн хамт, нэгийг нь баруун, нөгөөг нь зүүн талд нь цовдлов.
Лук 23:33 г судлах
6
Лук 23:44-45
Энэ үед зургадугаар цагаас есдүгээр цаг хүртэл нийт нутгийг харанхуй нөмрөв. Нар халхлагдаж, сүмийн хөшиг хоёр хэсэг болон цуурлаа.
Лук 23:44-45 г судлах
7
Лук 23:47
Энэ үйл явдлыг харсан зуутын дарга Бурханыг магтан —Энэ үнэхээр гэмгүй хүн байжээ гэв.
Лук 23:47 г судлах
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд