Хаан эзэн минь, нөөцлүүрт хаясан эш үзүүлэгч Иеремиад үйлдсэн бүхэндээ энэ хүмүүс хорон мууг хийв. Хотод ямар ч талх байхгүй тул тэрээр байгаа газартаа өлсгөлөнгөөр үхнэ гэж айлтгав. Тэгтэл хаан, етиоп хүн Ебед-мелехт тушааж
—Эндээс гучин хүн аваад, эш үзүүлэгч Иеремиаг үхэхээс нь өмнө нөөцлүүрээс гаргаж авчир гэж хэлэв.