1
Иеремиа 14:22
Ариун Библи 2013
Үндэстнүүдийн шүтээнүүд бороо оруулж чадах уу? Тэнгэрс эсвэл аадар бороо хайрлаж чадах уу? Энэ нь Та биш гэж үү, Бидний Бурхан ЭЗЭН? Тиймээс бид Танд найдаж байна. Учир нь эдгээр бүх зүйлийг хийсэн нь Та билээ.
Харьцуулах
Иеремиа 14:22 г судлах
2
Иеремиа 14:7
Хилэнц маань бидний эсрэг гэрчлэвч, ЭЗЭН, нэрийнхээ төлөө хөдлөөч! Урваж шарвасан маань үнэхээр олонтаа агаад Таны эсрэг бид нүгэл үйлдэв.
Иеремиа 14:7 г судлах
3
Иеремиа 14:20-21
Аяа ЭЗЭН, бид гэм буруугаа, Эцэг өвгөдийнхөө хилэнцийг мэднэ. Учир нь бид Таны эсрэг нүгэл үйлдсэн билээ. Нэрийнхээ төлөө биднийг бүү жигшээч! Алдрынхаа сэнтийг бүү шившиг болгооч! Бидэнтэй байгуулсан гэрээгээ санаж, Бүү цуцлаач!
Иеремиа 14:20-21 г судлах
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд