1
Еврей 4:12
Ариун Библи 2013
Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог агаад зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм.
Харьцуулах
Еврей 4:12 г судлах
2
Еврей 4:16
Тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олж, өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн хаан ширээнд зоримгоор очицгооё.
Еврей 4:16 г судлах
3
Еврей 4:15
Учир нь бидэнд байгаа нь бидний мөхөсдлийг өрөвдөж эс чадах тэргүүн тахилч бус, харин нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон Нэгэн билээ.
Еврей 4:15 г судлах
4
Еврей 4:13
Түүний хараанаас нуугдах нэг ч бүтээл үгүй. Харин Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тооцоотой.
Еврей 4:13 г судлах
5
Еврей 4:14
Иймээс тэнгэрт заларсан аугаа Тэргүүн тахилч болох Бурханы Хүү Есүс бидэнд байгаа тул хүлээн зөвшөөрдөг итгэлээ бат баримталъя.
Еврей 4:14 г судлах
6
Еврей 4:11
Иймд дуулгаваргүйн өнөөх жишээгээр хэн нэгэн нь уначихгүйн тулд тэрхүү амралтад орохыг хичээцгээе.
Еврей 4:11 г судлах
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд