Тэнгэрийн шүүдэр,
Үржил шимт газар,
Арвин их үр тариа, дарсыг Бурхан чамд хайрлах болтугай!
Ард олон чамд зарагдаж,
Үндэстнүүд чамд сөгдөн мөргөх болтугай!
Ах дүү нарынхаа эзэн нь чи болж,
Эхийн чинь хөвгүүд чамд сөгдөн мөргөх болтугай.
Хараагч чинь хараагдаж,
Ерөөгч чинь ерөөгдөх болтугай! гэв.