Тэгээд херубын дээр байсан Израилийн Бурханы цог жавхлан нь түүнээс дээш хөөрч, сүмийн босгонд ирэв. Тэр бүсэлхийдээ бичгийн хэрэглэлтэй, маалинган хувцас өмссөн хүнийг дуудав. ЭЗЭН түүнд
—Хотын дундуур, Иерусалимын дундуур явж, энэ дотор үйлдэгдэж буй хамаг жигшүүрээс болж санаа алдаж, ёолон буй хүмүүсийн духан дээр тэмдэг тавь гэв.