Харагтун, умардаас салхи шуурга, үргэлжлэн цацарч гялбах галтай асар том үүл ирэхийг би харлаа. Түүнийг нь тойрон хурц гэрэл, галын голд нь улайссан төмөр мэт зүйл байв. Түүн дотор дөрвөн амьд биет үзэгдлээ. Дүр төрх нь хүмүүн мэт боловч тэд тусбүрдээ дөрөв дөрвөн нүүр, дөрөв дөрвөн далавчтай аж. Хөл нь цэх, хөлийн ул нь тугалын туруу мэт агаад өнгөлсөн хүрэл адил гялалзаж байв. Далавчнуудынх нь доор, дөрвөн талд нь хүний гар байв. Тэр дөрвийн нүүр, далавчнуудын хувьд, далавчнууд нь хоорондоо шүргэн, хөдлөх үед нүүрнүүд нь эс эргэнэ. Бүгд чигээрээ урагшилж байлаа.