1
Гэтлэл 15:26
Ариун Библи 2013
Тэр —Хэрэв та нар Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг анхааралтай сонсож, Түүний мэлмийд зөв зүйтэйг үйлдэж, Түүний тушаалуудад чих тавьж, бүх зарлигийг нь сахивал Би египетчүүдэд буулгасан өвчнүүдээс нэгийг нь ч та нарт буулгахгүй. Учир нь ЭЗЭН Би та нарыг эдгээгч билээ гэв.
Харьцуулах
Гэтлэл 15:26 г судлах
2
Гэтлэл 15:2
Миний хүч, Миний магтуу болсон ЭЗЭН минь Миний аврал болсон билээ, Та. Тэр бол миний Бурхан, Түүнийг магтнам, би. Эцгийн минь Бурхан, Түүнийг бас өргөмжилнө, би.
Гэтлэл 15:2 г судлах
3
Гэтлэл 15:11
Аяа, ЭЗЭН, бурхдаас хэн нь Тан лугаа адил Ариун нь үлэмжийн, Алдар нь аймшигт, Үйлс нь гайхамшигтай вэ?
Гэтлэл 15:11 г судлах
4
Гэтлэл 15:13
Бат хайр тань биднийгээ авран хөтлөв. Хүч чадал тань биднийгээ ариун гэрт тань авч ирэв.
Гэтлэл 15:13 г судлах
5
Гэтлэл 15:23-25
Марад ирээд тэд Марагийн усыг ууж чадсангүй. Учир нь ус шорвог байв. Тийм учраас энэ газар Мара гэж нэрлэгджээ. Ард түмэн Мосед гонгинолдон —Бид юу уух вэ? гэцгээв. Мосе ЭЗЭНд хашхирсанд ЭЗЭН түүнд нэг модыг үзүүлэв. Тэр түүнийг усанд хаясанд ус амтлаг болов. Тэнд Тэр тэдний төлөө зарлиг, шийдвэрийг өгч, тэднийг сорив.
Гэтлэл 15:23-25 г судлах
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд