Шадрах, Мешах, Абеднего нар хаанд хариулан,
—Небухаднезар аа, энэ хэргийн талаар танд хариулах хэрэг бидэнд байхгүй. Бидний үйлчилдэг Бурхан биднийг аврах бол дүрэлзсэн галтай зуухнаас ч хаантан таны гараас ч биднийг Тэр аварна. Хэдийгээр тэгэхгүй байсан ч, өө хаантан, бид бурхдад тань үйлчлэхгүй мөн таны босгосон алтан хөрөгт мөргөхгүй гэдгийг та мэдсүгэй гэв.