1
1Хаад 17:14
Ариун Библи 2013
Учир нь “ЭЗЭН энэ газрын гадаргад дахин бороо буулгаж өгөх өдрийг хүртэл саван дахь гурил ч дуусахгүй, тостой домбо ч хоосрохгүй” гэж Израилийн Бурхан ЭЗЭН айлдсан юм гэв.
Харьцуулах
1Хаад 17:14 г судлах
2
1Хаад 17:1
Гилеадад түр суугчдын нэг тишбе хүн Елиа, Ахабт —Миний хүндэтгэдэг, Израилийн Бурхан ЭЗЭН амьд! Намайг тушаахаас нааш энд хэдэн жилийн турш бороо ч бүү орог, шүүдэр ч бүү бууг гэв.
1Хаад 17:1 г судлах
3
1Хаад 17:13
Тэгэхэд Елиа эмэгтэйд —Бүү ай. Явж, хэлснээрээ л хий. Харин байгаа юмнаасаа эхлээд надад жижигхэн бин хийгээд над уруу авч ир. Үүний дараа өөртөө болон хүүдээ идэх юм хийгтүн.
1Хаад 17:13 г судлах
4
1Хаад 17:12
Харин тэр эмэгтэй хариуд нь —Таны Бурхан ЭЗЭН амьд! Надад саван дахь атгахан гурил, домбон дахь жаахан тосноос өөр юу ч үгүй. Харагтун, би гэртээ харьж, өөртөө болон хүүдээ хоол хийхээр одоо түлээ түүж байна. Дараа нь бид үхэх байх даа гэв.
1Хаад 17:12 г судлах
5
1Хаад 17:9
Босож, Сидонд харьяалагддаг Зарефат уруу явж, тэндээ бай. Тэнд чамайг тэжээхийг нэгэн бэлэвсэн эмэгтэйд Би тушаасан гэв.
1Хаад 17:9 г судлах
6
1Хаад 17:16
Елиагаар дамжин ЭЗЭНий айлдсанчлан саван дахь гурил ч, мөн домбон доторх тос ч дууссангүй.
1Хаад 17:16 г судлах
7
1Хаад 17:15
Тэр эмэгтэй явж, Елиагийн үгээр үйлдсэн бөгөөд тэр эмэгтэй, Елиа болон эмэгтэйн гэрийнхэн олон өдрийн туршид хоол ундтай байв.
1Хаад 17:15 г судлах
8
1Хаад 17:10
Елиа даруй босон Зарефат уруу явлаа. Тэрээр хотын үүд хүрээд хартал нэгэн бэлэвсэн эмэгтэй мод түүж байв. Елиа тэр эмэгтэйг дуудаад —Надад уух ус вааранд хийж авчирч өгөөч гэж гуйв.
1Хаад 17:10 г судлах
9
1Хаад 17:4
Горхины уснаас уу. Би хэрээнүүдэд чамайг тэнд тэжээхийг тушаав гэж айлдлаа.
1Хаад 17:4 г судлах
10
1Хаад 17:11
Тэр эмэгтэй ус авчрахаар явах гэж байхад Елиа түүнийг дуудан —Надад зүсэм талх авчирч өгөөч гэж хэлэв.
1Хаад 17:11 г судлах
11
1Хаад 17:6
Хэрээнүүд түүнд өглөө, орой болгон талх, мах авчирдаг байсан бөгөөд тэрээр горхины уснаас ундаалдаг байв.
1Хаад 17:6 г судлах
12
1Хаад 17:7
Тэр нутагт бороо ороогүйгээс болж удалгүй өнөөх горхи хатаж ширгэжээ.
1Хаад 17:7 г судлах
13
1Хаад 17:24
Тэгэхэд эмэгтэй Елиад —Одоо л би таныг Бурханы хүн гэдгийг мэдэж, таны аманд буй ЭЗЭНий үг үнэн болохыг ойлголоо гэж хэлжээ.
1Хаад 17:24 г судлах
14
1Хаад 17:5
Елиа явж, ЭЗЭНий үгийн дагуу үйлдлээ. Тэрээр яваад, Иорданы зүүн талд байх Херит горхины хөвөөнд амьдрав.
1Хаад 17:5 г судлах
15
1Хаад 17:22
ЭЗЭН, Елиагийн дууг сонсож, хөвгүүний амь буцан ирж тэр амилжээ.
1Хаад 17:22 г судлах
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд