Рут 1:16 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв
![Авралын түүх болох Рутын түүх](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F2438%2F640x360.jpg&w=1920&q=75)
Авралын түүх болох Рутын түүх
5 ѳдөр
Библи дээрх хэдхэн хүмүүстэй бид сэтгэл хөдлөлийнхөө хувьд төстэй байдгийн нэг нь Рут мөн; ядуу зүдүү, Бурханыг өөрийнхөө нэн тэргүүн болгосон бас өөрийнх нь амьдралыг өөрчлөх Түүнийг харж байсан бэлэвсэн гадаад хүн. Хэрэв та хүнд хэцүү асуудлууд дээрээ урам хайж байгаа бол энэ уншлагын төлөвлөгөөг заавал уншаарай!
![Төмөр төмрийг ирлэдэг: Life-to-Life® Хуучин Гэрээн дэх зөвлөгөө](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F23762%2F640x360.jpg&w=1920&q=75)
Төмөр төмрийг ирлэдэг: Life-to-Life® Хуучин Гэрээн дэх зөвлөгөө
5 ѳдөр
Та "бусдад заах чадвартай итгэмжит хүмүүсийг өсгөх", Агуу захирамжид өгсөн Есүсийн тушаалыг дагахыг хүсдэг үү (Матай 28:18-20)? Тийм бол, энэ үйл явцад зориулагдсан үлгэр жишээ болохуйц хүнийг олох нь хэцүү болохыг та магадгүй аль хэдийнээ олж мэдсэн байх. Хэний үлгэр жишээг та дагах боломжтой вэ? Өдөр тутмын маань амьдралд дагалдагч бэлтгэх нь ямар байдалтай харагддаг вэ? Хуучин гэрээнээс бусдын амьдралд хөрөнгө оруулалт хийсэн таван хүний талаар харцгаая, Life-to-Life®.
![Тэнгэрлэг зүг чиг](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F3670%2F640x360.jpg&w=1920&q=75)
Тэнгэрлэг зүг чиг
7 өдөр
Бид өдөр болгон амьдралынхаа түүхийг өөрчлөх шийдвэртэй тулгардаг. Энэ нь бидний өмнө том сонголт болдог бөгөөд эдгээрийг шийдэхдээ гаршчихвал амьдрал ер нь ямархуу байдалтай болох бол? Тэнгэрлэг зүг чиг Библи уншлагын төлөвлөгөөнд, Нью Йорк Таймсын хамгийн их борлуулалттай номын зохиогч ба Life.Church-ийн ахлах пастор Крейг Грошел өөрийн "Тэнгэрлэг зүг чиг" номоос авсан 7 зарчим өдөр бүрийнхээ сонголтуудад Бурханы мэргэн ухааныг хайхад тань туслах болно. Тиймээс бусдад ярихыг тэсэн ядан хүлээх Бурханыг хүндэтгэсэн амьдралаар амьдрахад тань шаардлагатай сүнслэг зүг чигийн талаар таньж мэдээрэй.
![FCA: Дасгалжуулагчийн Зүрх Сэтгэл Чимээгүй Цаг](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F15334%2F640x360.jpg&w=1920&q=75)
FCA: Дасгалжуулагчийн Зүрх Сэтгэл Чимээгүй Цаг
7 өдөр
Дасгалжуулагч та бол тамирчдаа бэлтгэж, удирдан чиглүүлснээр ялалтанд хүрэхэд нь урам зориг хайрлах эх сурвалж юм. Гэвч дасгалжуулагч хүний завгүй амьдрал таны эрч хүч, урам зоригийн ундарга болох Библийг судлах цагаас хулгайлсаар байх вий. Өдөр тутам өмнө чинь тулгарч болох саадыг давах хүчийг авахын тулд Бурхантай цаг өнгөрөөх нь таны ялалтын стратеги байх болно. Дасгалжуулагчийн зүрх сэтгэл хэмээх чимээгүй цаг таныг Есүс Христтэй холбож, Библийг дасгалжуулалтай холбоход чинь туслах болно.
![Рут: Бурханы чөлөөлөгч хайрын түүх](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F40265%2F640x360.jpg&w=1920&q=75)
Рут: Бурханы чөлөөлөгч хайрын түүх
7 өдөр
Бүх цаг үеийн хамгийн сэтгэл хөдөлгөм богино түүхүүдийн нэг нь болох Рут ном бол Бурханы хайрыг илэрхийлсэн түүх юм. Эгэл жирийн хүмүүсийн амьдралд Бурхан Өөрийн сүр жавхлант хүслээ хэрхэн хэрэгжүүлдэг тухай гайхалтай түүхийг Рут ном өгүүлсэн байдаг. Өөрийнхөө хүмүүсийн төлөөх Христийн хайр болон золиосыг ёгтлон харуулснаараа Бурхан хүүхдүүдээ аврахын тулд ямар их золиос зориулалт гаргадаг гэдгийг бидэнд харуулдаг.