Ром 8:29 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

Мөнхийн Аврагч
3 ѳдөр
Таныг бидний Мөнхийн Аврагч, Есүс Христтэй харилцах харилцаанд тань хөтлөхийн тулд орчин үеийн магтан дуунуудад гардаг эртний библийн сангуудад урьж байна. Энэхүү видео төлөвлөгөө нь таныг өдөр бүр эргэцүүлэн бодоход тань зориулж магтан дуу болон Библийн эшлэлээс хамтад нь толилуулах болно. Ганцаараа болон апп дээрх найз нөхдөө урьж, хамтдаа хэрэгжүүлэхэд тохиромжтой.

Амлалт
6 өдөр
Life.Church-с эрхлэн гаргасан энэ Библи уншлагын төлөвлөгөөнд зургаан хос гэрлэж байхдаа албан ёсоор хэлж байгаагүй зургаан хуримын амлалтын тухай бичжээ. Бэлтгэл, дэс дараалал, эрмэлзэл, хамтрал, ариун байдал, залбирлын тухай эдгээр амлалтууд нь хуримын өдрөөс хойш гэрлэлтийг урт хугацаанд тогтвортой оршин тогтнуулахад тустай. Та гэрлэсэн эсвэл энэ тухай бодож байгаа эсэхээс үл хамааран амлалт өгөх цаг ирээд байна.

BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - Лук
20 хоног
Урвуу Хаанчлал 1-р Хэсэг бол Лук номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Уншигчид маань Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг нь шимтэн уншихад тус болох видео, оновчтой хураангуй, эргэцүүлэх асуултыг энд багтаасан.