Ром 6:23 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

Бурханы сэтгэлийг мэдэх нь
4 өдөр
Бид Бурханы тухай үнэн биш зүйлд амархан автдаг. Заримдаа бид олон нийтийн мэдээллийн хэрэгсэл эсвэл мэдээг хараад Түүний талаар асуулт төрж, эргэлзэх үе байдаг. Тиимээс Бурханы тухай үнэн гэж юу вэ? Тэр Өөрийнхөө юу хийдгийг мэдэж байгаа болов уу? Юмс бүтэлгүй болж байгаа мэт санагдах үед ч Тэр үнэхээр хайрлаж, сайнаар хандсан хэвээрээ байдаг уу? Энэхүү дөрвөн өдрийн Библийн Төлөвлөгөөгөөр Бурханы зүрх сэтгэлийг хэрхэн мэдэх талаар хамтдаа сурцгаая.

Яагаад Дахин амилсан баяр гэж?
5 ѳдөр
Дахин амилсан баяр яагаад тийм чухал вэ? 2000 жилийн өмнө төрсөн хүнд яагаад тийм их сонирхол төрдөг юм бол? Есүсийн талаар яагаад тийм олон хүмүүс баярлан хөөрдөг вэ? Бидэнд Тэр яагаад хэрэгтэй вэ? Тэр яагаад ирсэн бэ? Тэр яагаад нас барсан бэ? Эдгээрийг олж мэдэхийг яагаад хүмүүс хүсдэг вэ? Энэхүү 5 өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр Никки Гамбел эдгээр асуултуудын хариултуудыг бидэнтэй хуваалцах болно.

Яагаад Есүс гэж?
5 ѳдөр
Өнөөдөр маш олон хүмүүс Есүсийн талаар эргэлзэн тээнэгэлзэн байна. 2000 жилийн тэртээ мэндэлсэн хүнийг яагаад ингэж их сонирхох болов? Яагаад үүнийг хэн нэгэн мэдэх хэрэгтэй гэж? Ники Гамбелын бичсэн "Яагаад Есүс гэж? " хэмээх нэртэй номоос сэдэвлэн гаргасан энэхүү 5 өдрийн төлөвлөгөөгөөр Ники Гамбел, Есүсийн мөн чанар болоод яагаад Тэр амиа өгөхийн тулд ирэх болсон, яагаад Тэр бидэнд маш чухал хэрэгтэй талаарх асуултуудад хариулт өгөх юм.

Найзуудынхаа төлөө залбирах 21 өдөр
21 ѳдөр
Ихэнхдээ бид найзууддаа Сайнмэдээ хуваалцах тал дээр тэмцэлддэг. Нэг бол бид айдастаа эзэмдүүлж эсвэл юу хуваалцахаа мэддэггүй. Христийн төлөө төөрсөн найзууддаа хүрэх буулгыг бид бүгд үүрэх хэрэгтэй. Энэхүү 21 өдрийн уншлагын төлөвлөгөө нь Сайнмэдээг хуваалцахтай холбоотой эшлэлүүдийг онцгойлон тунгаан бодоход бидэнд туслах бөгөөд өдөр бүр найзуудынхаа төлөө залбирах богино залбирлыг хамтатгажээ.