Ром 4:7 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв
Аз жаргалтай амьдралаар амьдрах нь: Хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө бус--Хүлээн зөвшөөрөгдсөн хүн шиг амьдрах талаарх эцэг эхчүүдэд зориулсан 7-өдрийн чимээгүй цагийн судлал
7 өдөр
Амжилт гарган, өөрсдийгөө байнга нотлох гэсэн хэрэгцээг мэдрэх замаар хүүхдүүд маань өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй асар их шахалтыг өнөө үед мэдэрч байна. Санаа зоволт хүүхдүүдийг маань бага наснаас нь дайрч байгаа бөгөөд хүүхдүүдийнхээ зүрхэнд: Христийн хайр, хүлээн зөвшөөрөлт баяр хөөр, эрх чөлөө бүхий амьдралаар амьдрах боломжийг бидэнд олгодог эдгээр Библийн дагуух үнэнийг суулгахад эцэг эхчүүдэд бид туслахыг хүсэж байгаа болно. Энэ чимээгүй цагийн судлал нь Имж, Дун, Аз жаргалын орон хэмээх хүүхдийн номонд үндэслэгдсэн.
Итгэл
12 Ѳдѳр
Харснаараа итгэдэг үү? Эсвэл итгэлээрээ хардаг уу? Эдгээр нь итгэлийн асуултууд мөн. Энэ төлөвлөгөөгөөр итгэлийн талаар гүн гүнзгий судлах боломжтой—тухайн сэдвээр Есүсийн заасанчлан ямар ч боломжгүй мэт нөхцөл байдлуудад аймшиггүй итгэлийг харуулсан бодит хүмүүсийн талаархи түүхүүдийг Хуучин гэрээнээс авч үзэх болно. Уншлагаараа дамжуулан та Бурхантай харилцах харилцаагаа гүнзгийрүүлэх бас улам илүү итгэмжтэйгээр Есүсийг дагагч нэгэн болох урам зоригийг хүлээн авах болно.