Дуулал 4:8 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв
![Бурханы амар тайван](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F326%2F640x360.jpg&w=1920&q=75)
Бурханы амар тайван
4 өдөр
"Бүх оюун ухааныг давах" (Филиппой 4:7) амар тайвныг Тэр бидэнд өгөхийг хүсч байдаг гэж Бурханы Үг бидэнд хэлдэг. Энэ дөрвөн өдрийн судлалаар дамжуулан та болон таны хүүхдүүд тэр амар тайвныг мэдэрч болох амьдралын хэсгүүдийг нягтлан харах болно. Өдөр бүрт санал болгох залбирал, Библиэс товч уншилт болон тайлбар, гар бие оролцон хийх зүйлс болон ярилцах асуултууд гэх мэт багтдаг.
![Амралт](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F30925%2F640x360.jpg&w=1920&q=75)
Амралт
5 хоног
ХИТН-ийн Сэтгүүлийн агуулгатай нийцсэн энэхүү 5 өдрийн унших төлөвлөгөөнөөс “Амралт “ –д анхаарлаа хандуулаад зогсохгүй амралт, шинэчлэл болон тэнгэрлиг бүтээл болсон Амралтын Өдрийг ариунаар сахихын ач холбогдлын талаар олж мэдэх юм. Энэ нь завгүй цагийн хуваариасаа шалтгаалан бие махбодын ба сүнслэг –амралтын аль алинд нь зориулан цаг гаргаж чадахгүй байгаа дасгалжуулагч ба тамирчиддаа ирээдүйгээ төлөвлөх ба урам зоригтой байхад нь тус дөхөм болох юм.
![Нигүүлсэл ба Талархал: Түүний нигүүлслээр дүүрэн амьдрах](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F16227%2F640x360.jpg&w=1920&q=75)
Нигүүлсэл ба Талархал: Түүний нигүүлслээр дүүрэн амьдрах
7 өдөр
Бурхан олон амлалтуудыг танд өгсөн бөгөөд Тэр бүх амлалтууддаа хүрдэг Бурхан. Гэвч өнөө үед Бурханы сайн сайхан болон Түүний нигүүлслийг маш амархан мартах боломжтой цаг үед бид амьдарч байна. Энэ 7- өдрийн чимээгүй цагийн төлөвлөгөө нь танд Түүний бялхам нигүүлсэл болон ерөөлүүдийг Бурханы Үг, чимээгүй цагийн уншлагууд болон өдөр тутмын залбирлуудаар дамжуулан санахад тусална. Энэхүү судлалыг Шанна Ноел болон Лиза Стилвэл нарын 100 өдрийн Нигүүлсэл ба Талархал нэртэй чимээгүй цагийн эмхэтгэлээс авсан.
![Освалд Чамберс: Амар тайван - Ариун Сүнс дотор амьдрахуй](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F1032%2F640x360.jpg&w=1920&q=75)
Освалд Чамберс: Амар тайван - Ариун Сүнс дотор амьдрахуй
30 Өдөр
Дэлхийд хамгийн их хүндлэгдсэн чимээгүй цагийн зохиолч, "Түүний дээдийн төлөөх миний хамгийн эрхэм дээд" номын зохиолч Освальд Чамберсийн бүтээлээс эш татсан "Амар тайван: Ариун Сүнс дотор амьдрахуй" бол урам зоригийн эрдэнэсийн сан юм. Бурхан дотор амралтыг олж, өөрийн амьдралд Бурханы амар тайвны ач холбогдлын талаар илүү гүнзгий ойлголтыг олж аваарай.