Дуулал 38:9 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв
Эрэл хайгуул
7 өдөр
Энэхүү 7 өдрийн Уншлагын төлөвлөгөөнд Бэт Мүүр таныг хамгийн сайн мэддэг Нэгэнтэй дотно харилцаанд чиглүүлэхэд Бичээс дээрээс асуултуудыг авч ашигласан аж. Өгүүлбэрийн төгсгөл дэх тахир тэмдэг нь сониуч зан, сонирхол магадгүй эргэлзээг илэрхийлдэг. Асуулт бол эмзэг байдал, дотно байдалд урих урилга байдаг. Библи ийм төрлийн урилгаас зайлсхийдэггүй. Бүтээгчээсээ Бурханы хүмүүс асуултуудыг дахин дахин асуухыг нь бид хардаг. Бид мөн ертөнцийг бүтээгч Бурхан Өөрийнхөө бүтээлээс асуулт асуухыг нь хардаг. Эрэл хайгуул бол урилгыг хүлээн авах сорилт юм. Үгийг гүн гүнзгий судлахад, Бурханы асуух асуултуудад хариулахад, Түүний өмнө асуултуудаа авч ирэхэд суралц. Тахир тэмдгийг Эцэгтэй харилцах дотно харилцаа руу таныг чиглүүлэх газрын зураг болго.
Освальд Чемберс: Баяр хөөр - Эзэн доторх хүч чадал
30 ѳдөр
Баяр хөөрийн тухай ухаарал бүхий энэхүү сан хөмрөгөөс "Эзэнийг дээдлэх миний чин хүсэл" (My Utmost for His Highest) номын зохиогч Освальд Чемберсийн мэргэн ухааныг олж мэдээрэй. Уншлага бүрд Чемберсийн номоос авсан хэсгүүд болон таны хувьдаа эргэцүүлэн бодох асуултууд багтсан. Тэрээр энгийн бөгөөд шулуун, Библид суурилсан мэргэн ухаанаараа танд урам зориг өгч, таныг уриалснаар, та Бурхантай харилцахад илүү их цаг зарцуулах хүсэлтэй болох юм.