Дуулал 23:6 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв
Авралын баталгаа
4 өдөр
Та бол Бурханаар аврагдсан бөгөөд тэнгэрулс руу очих болно гэдгээ МЭДЭЭСЭЙ гэж Бурхан хүсдэг! Бурхантай учирч, Түүний Үгийг бясалгаснаар таны авралын баталгаа өсөн нэмэгддэг. Дараах эшлэлүүдийг цээжиндээ нандигнаснаар амьдралынхаа бүхий л өдөр Бурхан дотор амар тайван найдвартай байна гэдэгтээ итгэж болно. Бичээсийг цээжилснээр амьдралд тань өөрчлөлт ирэх болтугай! Бичээс цээжлэх цогц аргыг MemLok.com хаягаас авна уу
Ажлын байран дээрх санаа зовнил
5 хоног
Ажил дээр санаа зовних олон шалтаг гарна. Хийх ёстой зүйлсээ цагт нь амжуулах гэж яарахаас эхлээд, амжилт гаргалгүй алдахвий гэх айдас, дарга хамтран ажиллагсадаас мэдрэх дарамт гэх мэт. Гэвч эдгээр нь Бурханы хувьд гайхмаар зүйлс биш ээ. Эдгээрийг туулж өнгөрүүлсэн хүмүүсийн түүх, итгэл найдварыг та Библээс олж уншина.
Гашуудал
5 ѳдөр
Гашуудал нь давж даашгүй мэт санагдах боломжтой. Сайн санаа өвөрлөх найзууд болон гэр бүлийнхэн маань тусалж дэмжин бас сэтгэл санааны хувьд урам өгөх хэдий ч, хэн ч биднийг ойлгохгүй байгаа мэт--зовлон дундаа бид ганцаараа байгаа мэт мэдэрсээр байдаг. Энэ төлөвлөгөөгөөр, Бурханы алсын харааг олж авахад, бидний Аврагч Эзэний хэрхэн таньд санаа тавьдаг болохыг мэдрэхэд, бас зовлонгоосоо бага ч болов тайвширлыг олж авахад туслахуйц Бичээсийг та олж мэдэх болно.
Хүлээлт
6 Өдөр
Ухаарал, хүчээр сэлбэх Хадагтай Дарлий Саллигийн “УРАМ ЗОРИГИЙН ҮГС” нэвтрүүлэг. Итгэл Радиогоос эмэгтэйчүүдэд урам зориг өгөх зорилготой 6 өдрийн Аудио чимээгүй цагийг бэлтгэн хүргэж байна.
Бурханыг сонсох нь
7 өдөр
Эми Грошел энэхүү долоо хоногийн уншлагын төлөвлөгөөг биднийг хайрлагч Эцэгийн зүрх сэтгэл таны зүрх сэтгэл рүү шууд хүрээсэй гэж найдан бичжээ. Тэрээр таныг саад болох дуу чимээнээс зайлсхийж, Бурханы дуу хоолойг анхааралтай сонсож сурахыг хүсэн залбирч байна.
Гэрлээр аялахуй
7 өдөр
Хөл хөдөлгөөн ихтэй Христ мэндэлсэн баярын үеэр бидний ихэнх нь гэр бүлийн харилцааны талаарх сэтгэлийн зовнил, стресс, санхүүгийн дарамт, хөнгөн шийдвэр, юм санасаар болохгүй байгаад урам хугарсан байдлыг мэдэрдэг. Тиймээс урагшилцгаая. Түр амьсгаа аваад энэхүү Life.Church-ийн Библи уншлагын төлөвлөгөөг эхэлцгээе, магадгүй Бурханы хэзээ ч бидэнд үүрүүлэхийг хүсээгүй ачааг бид үүрч байгаагаа ухаарч болох юм. Тэгвэл бид энэхүү ачааг аваад хаячихвал яаж байна? Хамтдаа гэрлээр аялцгаая.
Дутагдаж буй амар тайван
7 өдөр
Амьдрал зовлонтой байх үед амар тайвныг мэдрэх боломжтой юу? Богино хариулт: тийм ээ, гэхдээ бид өөрсдийнхөө хүчээр биш. Бидний цөхөрч хоцорсон жилийн дараа ч ихэнх маань халагласан хэвээр л байдаг. Пастор Крэйг Грошелийн цуврал мессежийг дагалдсан энэхүү 7 өдрийн Библийн төлөвлөгөөнд бид бүгдийн хүсэн хүлээж, бидэнд дутагдаж буй амар тайвныг хэрхэн олж болох талаар мэдэх болно.