Сургаалт үгс 3:7 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв
![Хайраа өсгөх нь](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F27723%2F640x360.jpg&w=1920&q=75)
Хайраа өсгөх нь
5 ѳдөр
Бурханыг болоод бусдыг хайрлах бол юунаас ч чухал зүйл хэдий ч үүнийг бид хэрхэн үр нөлөөтэйгөөр хийх боломжтой вэ? Үнэн гэвэл, бид бусдыг өөрсдийнхөө хүчээр тийм ч сайн хайрлаж чадахгүй аж. Гэвч бид Бурхан руу хараагаа сунган, даруу байдалд бууж өгөх үедээ Бурханаас ирдэг бодит бөгөөд хүчирхэг хайрын дагуу амьдрах боломжтой болдог. Пастор Эми Грошелийн бэлтгэсэн энэ 5 өдрийн Библи уншлагын төлөвлөгөөнөөс хайраа хэрхэн өсгөх талаар улам илүү олж мэднэ үү.
![Зуршлууд](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F13743%2F640x360.jpg&w=1920&q=75)
Зуршлууд
6 өдөр
Өөрчлөлт нь амаргүй боловч боломжгүй зүйл бас биш юм. Хэд хэдэн жижиг зуршлаас эхлэх нь өнөөдөр та өөрийгөө хэрхэн харж буйг тань өөрчлөх боломжтой бөгөөд маргааш таны ямар байхыг хүсч байгаа хүн рүү таныг өөрчилж чадна. Энэхүү Life.Church -с эрхлэн гаргасан Библи уншлагын төлөвлөгөө нь тогтвортой үлдэх өдөр бүрийн зөв зуршлуудыг хэвшүүлэхийн тулд Судрыг энгийн товчилсон байдлаар судалдаг.
![Есүс надад хайртай](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F23705%2F640x360.jpg&w=1920&q=75)
Есүс надад хайртай
7 өдөр
"Христитгэлтэн болохын тулд би юунд итгэх хэрэгтэй вэ?" гэж хэн нэгэн хүн таниас асуувал та юу гэж хэлэх вэ? "Есүс надад хайртай даа, Библи надад хэлсэн дээ" гэдэг олны дуртай дууны энгийн үгсийг ашиглах замаар сэтгүүлчээс пастор болсон нэгэн хүн итгэдэг зүйл тань юу болох, яагаад гэдгийг ойлгоход танд туслах болно. Хамгийн их борлуулалттай номыг зохиогч Жон Эс. Дикерсон христитгэлийн гол чухал итгэлүүдүүд тодорхой бас итгэмжтэйгээр тайлбарлан мөн яагаад эдгээр итгэлүүд чухал болох талаар харуулдаг.
![Библийн мэргэн ухаанаар манлайллыг сайжруулах нь](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F19658%2F640x360.jpg&w=1920&q=75)
Библийн мэргэн ухаанаар манлайллыг сайжруулах нь
8 өдөр
Бид манлайллыг сайжруулах нь өнөө үед маш чухал болоод байна. Байнга өөрчлөгдөн буй орчноо удирдан чиглүүлэхийн тулд бид манлайлах чадвараа өргөжүүлж, томсгож, дээд зэргээр нэмэгдүүлж, өсгөх ёстой. Технологийн хурдацтай хөгжил, ажилтан/багийн хөдөлгөөний болоод эдийн засгийн өөрчлөлт зэрэг нь бидэнд тулгарч буй асуудлын зөвхөн нэг хэсэг юм. Гэхдээ манлайллыг сайжруулах нь зөвхөн ажлын байранд зориулагдсан гэж бүү бодоорой. Бид гэр орондоо мөн харилцаанд манлайллаа сайжруулах хэрэгтэй. Өнөөдөр бүгдээрээ манлайллын талаарх практик ойлголттой болохын тулд гүн рүү нь орж үзье.
![Үүгээрээ дамжуулан Бурханыг хай](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F21548%2F640x360.jpg&w=1920&q=75)
Үүгээрээ дамжуулан Бурханыг хай
10 ѳдөр
Сэтгэл гутрал. Сэтгэлийн түгшүүр. Нөлөөлөгч хүчин зүйлс, Сэтгэлийн гэмтэл бүхий үйл явдлууд нь бидэнд оюун бодол, сэтгэл хөдлөл, сүнсний хувьд ихээхэн хохирол учруулдаг. Ийм цаг үед Бурханыг эрж хайх нь хэцүү бас илүүдсэн, хэрэгцээгүй мэт санагддаг. Энэхүү "Үүгээрээ дамжуулан Бурханыг хай" төлөвлөгөө нь таны нөхцөл байдал ямар байхаас үл хамааран Бурханы амар тайвныг мэдрэхийн тулд Бурханы оршихуйд хэрхэн идэвхтэйгээр байхыг танд зааж, таныг урамшуулах зорилготой юм.
![Арай Дээр Уншлагын Төлөвлөгөө](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F229%2F640x360.jpg&w=1920&q=75)
Арай Дээр Уншлагын Төлөвлөгөө
28 Өдөр
Та сэтгэл хангалуун биш, нэг л хэвийн байдалд явсаар залхаж байна уу? Өдөр тутмын амьдралын хэв маягаа өөрчлөхийг хүсч байна уу? Бурханы Үг таны өдөрт гэрэл гэгээг нэмнэ. Энэ 28 өдрийн уншлагын төлөвлөгөөний турш та зүгээр нэг сайхан амьдралаас Бурханы таньд бэлдсэн илүү дээр амьдралаар амьдрах арга замыг олж мэдэх болно.