Сургаалт үгс 22:6 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв
Эцэг эх байх талаар Библи дээр гардаг 7 зүйлс
7 өдөр
Хүүхэд өсгөнө гэдэг үнэхээр хэцүү, бүр хамгийн сайн нөхцөлд байсан ч хэцүү. Энэхүү долоон өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр YouVersion-ны ажилчид, амьдрал дээрх эдгээр эцэг эхчүүд Бурханы Үгэн дэх өөрсдийн амьдралдаа оруулж, хэрэгжүүлдэг зарчмуудынхаа талаар бидэнтэй хуваалцах болно. Өдөр бүр уншлагын төлөвлөгөөний нэгээхэн хэсэг болох зурган эшлэл байгааг та татаж аваад өөрийнхөө найзуудтай бас хуваалцах боломжтой.
Үндсэн мэргэн ухаан: Эцэгүүдэд зориулсан 7 өдрийн аян
7 өдөр
Эцгүүд маань биднийг ямар ихээр хэлбэржүүлдэг нь үнэхээр гайхалтай. Дэлхийн эцэгийнхээ эрх мэдэл, нөлөөллөөс зугтаж чадах хүн гэж нэг ч үгүй. Ихэнх эрэгтэйчүүд эцэг болохдоо бэлтгэгдээгүй мэт санадаг учраас -Бичээсээс болон бусад эцэгүүдээс зөвлөмж авах нь нэн чухал. Үндсэн мэргэн ухаан бол Бичээсийн зарчмууд болон мэргэн ухааныг алдаануудаасаа суралцсан нас тогтсон, ухаалаг аав нарын туршлагатай хослуулан эцгүүдэд зориулсан гүн ойлголт, мэргэн ухаанд хүрэх аян юм.