Филиппой 4:4 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв
![Христитгэлтний итгэдэг 9 нийтлэг худал: 3 цувралын 1 дэх хэсэг](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F15839%2F640x360.jpg&w=1920&q=75)
Христитгэлтний итгэдэг 9 нийтлэг худал: 3 цувралын 1 дэх хэсэг
3 ѳдөр
Магадгүй Бурхан таны бодож байгаа шиг Нэгэн биш байж болох юм. Магадгүй Тэр таны бодож байгаагаас хамаагүй дээр Нэгэн ч байж болох юм. Энэхүү чимээгүй цагийн судлал нь бид бүхний сонсдог зарим Христ итгэлийн талаарх яриа нь үнэндээ Библийн дагуу бус, худал хуурмаг зүйлс болохыг олж танихад туслах болно. Эдгээр худлууд гэм хоргүй мэт санагдаж болох ч бидний итгэлд хор хөнөөл учруулж, асар олон итгэгчдийг сүнсний хувьд төлөвшөөгүй байдалд гацаадаг аж. Өөрийн амьдралдаа зоригжуулал, эрх чөлөөг авчрахын тулд Библи дээрх Бурханы тухай үнэнээр дамжуулан эдгээр худлуудтай хэрхэн нүүр тулахыг суралцаарай.
![Юунд ч бүү санаа зов](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F4586%2F640x360.jpg&w=1920&q=75)
Юунд ч бүү санаа зов
5 ѳдөр
Шилдэг борлуулалтай номын зохиолч Макс Лукадо Филиппой 4:4-8 дээрх санаа зоволтыг эмчлэх Бурханы төлөвлөгөөг судалдаг. Энэ жорыг та дагах үедээ – Бурханы сайн сайхныг тэмдэглэ, Түүнээс тусламжийг эрэн гуй, санаа зовж буй зүйлсээ Түүнд үлдээ, сайн сайхан зүйлсийг тунгаан бод – тэгэх юм бол та Бурханы амар амгаланг мэдрэх болно. Санаа зоволт амьдралын нэг хэсэг хэдий ч энэ нь амьдралыг тан захирах шаардлагагүй.
![Бүхий л зүйлд](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F11815%2F640x360.jpg&w=1920&q=75)
Бүхий л зүйлд
5 ѳдөр
Филиппой хотын чуулганд хандан Паулын бичсэн захидал өнөөдрийг ч хүртэл зүрх, оюун бодлыг маань тэтгэн, сорихоор үеэс үе дамжин аялжээ. Хэдэн зууны өмнө Бурхан Паулаар дамжуулан бичүүлсэн Филиппой номоос энэ таван өдрийн чимээгүй цагаар бид амтлах болно. Энэ баяр хөөрийн захидлыг унших үед тань Бурхан таныг гайхширал, хүлээлтээр дүүргэх болтугай! Учир нь энэ бол эртний чуулганд хандаж хэлсэн Паулын үгс биш—энэ бол Бурханы танд хандаж хэлэх үгс мөн.
![Стрессээс эрх чөлөөг олж авах нь](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F13152%2F640x360.jpg&w=1920&q=75)
Стрессээс эрх чөлөөг олж авах нь
5 ѳдөр
Стресс бол бодит зүйл, гэхдээ энэ нь таны амьдралыг хянах шаардлагагүй. Христээр дамжуулан бид үүнийг өөрчилж, дахин анхаарч, дахин тодорхойлох боломжтой. Хэрэв та стресстэй тэмцэлдэн байгаа бол эрх чөлөө, амар амгаланг олохын тулд энэ 5 өдрийн Библийн төлөвлөгөөг үзээрэй.
![Бүхий л зүйлд талархагтун: 5 өдрийн Талархалын баярын чимээгүй цаг](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F22319%2F640x360.jpg&w=1920&q=75)
Бүхий л зүйлд талархагтун: 5 өдрийн Талархалын баярын чимээгүй цаг
5 ѳдөр
Талархалтай байдлын дурангаар Бурханы Үгийг таалан хүртээрэй. Энэ таван өдрийн уншлагын төлөвлөгөөн дэх чимээгүй цаг нь CSB Tony Evans Bible Commentary дээрх Доктор Тони Эвансийн тайлбараас эш татагдсан болно.
![Юунд ч санаа бүү зов](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F16022%2F640x360.jpg&w=1920&q=75)
Юунд ч санаа бүү зов
7 өдөр
Шөнөдөө нойрыг тань хулжаах, дуусашгүй санаа зоволттой тэмцэх илүү дээр арга зам байгаа гэвэл та итгэх үү? Жинхэнэ амар тайван нь боломжтой зүйл төдийгүй, магадгүй таны бодсоноос ч ойрхон байж болох юм. Life.Church-ийн пастор Крег Грошелын "Юунд ч санаа бүү зов" хэмээх цуврал сургаалтай хавсарсан энэхүү 7 өдрийн Библийн төлөвлөгөөгөөр дамжуулан сандралаа амар тайвнаар орлуулаарай.
![Оюун бодлын дайнд ялахуй](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F24127%2F640x360.jpg&w=1920&q=75)
Оюун бодлын дайнд ялахуй
7 өдөр
Амьдралын тулаануудын ихэнх нь оюун бодолд өрнөж ялж эсвэл ялагдаж байдаг. Тэгвэл бид эдгээр тулаанд хэрхэн илүү ялалт байгуулж эхлэх вэ? Энэхүү 7 өдрийн Библи уншлагын тѳлѳвлѳгѳѳ нь Life.Church чуулганы Пастор Крейг Грошелийн бичсэн номоос сэдэвлэгдсэн бөгөөд бид Бурханы үнэнийг байлдааны төлөвлөгөө болгон ашиглах замаар хор хөнөөлт бодлуудтайгаа хэрхэн тэмцэх, хяналтаас хэтэрсэн бодлоо хэрхэн ялан дийлэх, өөрсдийн оюун бодолд өрнөж буй дайнд хэрхэн ялж эхлэх талаар суралцах болно.
![Бүү санаа зов](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F25421%2F640x360.jpg&w=1920&q=75)
Бүү санаа зов
7 өдөр
Есүс шавь нартаа " та нар энэ дэлхийд байхдаа зовлонтой байх болно. Гэхдээ зоригтой бай! Би дэлхийг ялан дийлсэн юм" хэмээн хэлж байсныг санацгаая. Үнэндээ, Бурханы хүүхдүүд болсон бид зовлон зүдүүр, асуудал, бэрхшээлээс чөлөөлөгдсөн юм. Бид ялагчийн амьдралаар амьдрах учиртай, гэхдээ энэ нь Паулын бидэнд заасанчлан уй гашууг даван туулахыг зогсоож чадахгүй. Бид сорилтод хэрхэн хариу үзүүлж байгаа нь бидний номлодог зүйлсээс ч илүү хүчтэй байдаг.
![Ажил үйлсийнхээ төлөө залбирах 7 залбирал](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F46250%2F640x360.jpg&w=1920&q=75)
Ажил үйлсийнхээ төлөө залбирах 7 залбирал
7 өдөр
Таны ажил бол илгээлтийн талбар. Шинэ бизнес эхлүүлэх, ажилд орох, одоогийн ажлаа өөр өнцгөөс харах зэргийн аль нь ч бай энэхүү 7 өдрийн залбирал таныг Бичээс рүү хөтлөх болно. Түүгээр ч барахгүй таныг хайрлаж, аварч, хаа байгаа газартаа Түүний гэрч байлгахаар дуудсан Амьд Бурхантай та халуун яриа өрнүүлэх эхлэл болно. She Works His Way үйлчлэлийн зөвшөөрөлтэйгөөр хөрвүүлэн нийтлэв.
![FCA Тэвчээр: яагаад уралддаг вэ?](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F23908%2F640x360.jpg&w=1920&q=75)
FCA Тэвчээр: яагаад уралддаг вэ?
10 өдөр
Энэхүү 10-н өдөрийн төлөвлөгөө нь хэрхэн Христчин тамирчин байх талаар сурах зорилготой. Ямар зорилготой тэмцэлдэж байгааг тань нээн илрүүлэхэд туслах болно.
![Ариун Мэдрэмж- Бүх л түвэгтэй асуудлуудад Библийн дагуу Хандах](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F255%2F640x360.jpg&w=1920&q=75)
Ариун Мэдрэмж- Бүх л түвэгтэй асуудлуудад Библийн дагуу Хандах
30 Өдөр
Бурхан яг л энэ цаг мөчид хайрлагдах зохисгүй нэгнийг хайрлах, хямралын үед амар тайвныг цацруулах, мөн ямар ч нөхцөл байдлыг үл тоон баяр хөөрийг харуулахаар таныг бүтээсэн бөгөөд байрлуулсан. Энэ нь магадгүй боломжгүй мэт санагдах боловч, Библи дээр таны төрөлхийн мэдрэмж болон тэдгээрийг яаж удирдах талаар юу гэсэн байдгийг судалснаар та эдгээрийг хийж чадах болно. Энэ чимээгүй цагаар бид бүгдэд өдөр бүр ирдэг жирийн мөн зарим үед тохиолдох жирийн бус түвэгтэй асуудлууд, бас мэдрэмжээ хэрхэн Бурханлаг арга замаар удирдах талаархи Библийн дагуух тайлбаруудыг бид судлах болно.
![Баяр хөөрийн Доргилт](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F228%2F640x360.jpg&w=1920&q=75)
Баяр хөөрийн Доргилт
31 өдөр
Библи бидэнд "Түүний оршихуйд баяр хөөр дүүрэн байдаг" мөн "Эзний баяр хөөр бол бидний хүч чадал" хэмээн хэлдэг. Баяр хөөр бол зүгээр л нэг сэтгэлийн хөдлөл биш; энэ нь Ариун Сүнсний үр жимсний нэг бөгөөд эргэлзээ тээнэглзэл, санаа сэтгэлээр уналт, болон ялагдалтай тэмцэх хамгийн шилдэг зэвсгийн нэг юм. Библи дээр баяр хөөрийн тухай юу заасныг сурахад, ялагдашгүй баяр хөөрөөр дүүрэн Христчин болоход өөрийгөө хүчирхэгжүүлэхэд зориулж 31 өдрийг зарцуулаарай.