Матай 7:26 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв
Зуршлууд
6 өдөр
Өөрчлөлт нь амаргүй боловч боломжгүй зүйл бас биш юм. Хэд хэдэн жижиг зуршлаас эхлэх нь өнөөдөр та өөрийгөө хэрхэн харж буйг тань өөрчлөх боломжтой бөгөөд маргааш таны ямар байхыг хүсч байгаа хүн рүү таныг өөрчилж чадна. Энэхүү Life.Church -с эрхлэн гаргасан Библи уншлагын төлөвлөгөө нь тогтвортой үлдэх өдөр бүрийн зөв зуршлуудыг хэвшүүлэхийн тулд Судрыг энгийн товчилсон байдлаар судалдаг.
Яв Үйлд Хэл Өг: Есүст бууж өгөхөөс ирэх эрх чөлөө
7 өдөр
Есүсийн өмнө бууж өгөх бол амьдрал үхлийг шийдвэрлэх хором мөч мөн. Гэвч энэхүү ийдвэрийг гаргах нь ямар утга учиртай зүйл вэ, өдөр бүр бид хэрхэн үүний дагуу амьдрах боломжтой вэ? Энэ нь амьдралдаа гаргах чухал шийдвэр үү эсвэл агуу сүнслэг хүнийг гаргах шийдвэр үү? Айдас, өмнө гаргасан алдаанууд, үл ойлголцол гэх мэт нь энэхүү шийдвэрийг гаргахад саад болдог. "Яв Үйлд Хэл Өг" гэдэг нь сүнслэг аяндаа хийх дараагийн алхмыг нээлттэй болгох тангараг/ залбирал юм. Есүсийг дагахаас ирэх эрх чөлөөг мэдэр.
Луувангийн араас хөөцөлдөх
7 өдөр
Бид бүгд л ямар нэгэн зүйлийн араас хөөцөлдөж байдаг. Ихэнхдээ хүрч чадахгүй зүйлсийнхээ араас бид хөөцөлддөг-илүү дээр ажил, илүү тохь тухтай байшин, төгс гэр бүл, бусдаар хүлээн зөвшөөрөгдөх. Гэвч энэ үнэхээр залхмаар зүйл биш гэж үү? Арай дээр арга зам гэж байдаг болов уу? Life.Church-ийн энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөө нь Пастор Грег Грошелийн сургаалийн цуврал болох Луувангийн хойноос хөөцөлдөх гэдэг цувралаас олж мэдээрэй.
Ажил үйлсийнхээ төлөө залбирах 7 залбирал
7 өдөр
Таны ажил бол илгээлтийн талбар. Шинэ бизнес эхлүүлэх, ажилд орох, одоогийн ажлаа өөр өнцгөөс харах зэргийн аль нь ч бай энэхүү 7 өдрийн залбирал таныг Бичээс рүү хөтлөх болно. Түүгээр ч барахгүй таныг хайрлаж, аварч, хаа байгаа газартаа Түүний гэрч байлгахаар дуудсан Амьд Бурхантай та халуун яриа өрнүүлэх эхлэл болно. She Works His Way үйлчлэлийн зөвшөөрөлтэйгөөр хөрвүүлэн нийтлэв.
Мэргэн ухаан
12 Ѳдѳр
Юунаас ч илүүтэйгээр мэргэн оюун ухааныг эрж хай хэмээн Бичээс бидэнд сургасан байдаг. Энэ төлөвлөгөөгөөр, та өдөр бүр мэргэн оюун ухаанд чиглэсэн хэд хэдэн эшлэлүүдийг судлах болно--мэргэн оюун ухаан гэж юу болох, яагаад энэ нь чухал болох мөн үүнийг хэрхэн олж авах вэ гэдэг талаар судлах болно.
Арай Дээр Уншлагын Төлөвлөгөө
28 Өдөр
Та сэтгэл хангалуун биш, нэг л хэвийн байдалд явсаар залхаж байна уу? Өдөр тутмын амьдралын хэв маягаа өөрчлөхийг хүсч байна уу? Бурханы Үг таны өдөрт гэрэл гэгээг нэмнэ. Энэ 28 өдрийн уншлагын төлөвлөгөөний турш та зүгээр нэг сайхан амьдралаас Бурханы таньд бэлдсэн илүү дээр амьдралаар амьдрах арга замыг олж мэдэх болно.