Матай 5:13 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв
Давс ба Гэрэл
5 ѳдөр
Есүс Чуулганыг дэлхийн давс, гэрэл нь байхад дуудсан бөгөөд энэ нь элбэг дэлбэг амьдралд зайлшгүй байх ёстой чанарууд юм. Энэ Библи судлал нь христитгэлт аяныхаа явцад бид хэрхэн гэрэл болон давс болж амьдрахаар бүтээгдсэн болохыг улам илүүгээр судалдаг.
Хайраа өсгөх нь
5 ѳдөр
Бурханыг болоод бусдыг хайрлах бол юунаас ч чухал зүйл хэдий ч үүнийг бид хэрхэн үр нөлөөтэйгөөр хийх боломжтой вэ? Үнэн гэвэл, бид бусдыг өөрсдийнхөө хүчээр тийм ч сайн хайрлаж чадахгүй аж. Гэвч бид Бурхан руу хараагаа сунган, даруу байдалд бууж өгөх үедээ Бурханаас ирдэг бодит бөгөөд хүчирхэг хайрын дагуу амьдрах боломжтой болдог. Пастор Эми Грошелийн бэлтгэсэн энэ 5 өдрийн Библи уншлагын төлөвлөгөөнөөс хайраа хэрхэн өсгөх талаар улам илүү олж мэднэ үү.
Луувангийн араас хөөцөлдөх
7 өдөр
Бид бүгд л ямар нэгэн зүйлийн араас хөөцөлдөж байдаг. Ихэнхдээ хүрч чадахгүй зүйлсийнхээ араас бид хөөцөлддөг-илүү дээр ажил, илүү тохь тухтай байшин, төгс гэр бүл, бусдаар хүлээн зөвшөөрөгдөх. Гэвч энэ үнэхээр залхмаар зүйл биш гэж үү? Арай дээр арга зам гэж байдаг болов уу? Life.Church-ийн энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөө нь Пастор Грег Грошелийн сургаалийн цуврал болох Луувангийн хойноос хөөцөлдөх гэдэг цувралаас олж мэдээрэй.
Бид ажлаараа Бурханд мөргөх нь
13 хоног
Бид сэрүүн байх ихэнх цагаа ажил хийж өнгөрүүлдэг. Ажил хөдөлмөр үнэндээ бидний амьдралын хамгийн чухал үйл ажиллагаа байдаг. Эхлэл 1-2 бүлэг дээр ажил хөдөлмөр нь бидний Бурханаас хүлээж авсан анхны тушаал гэдгээс энэ нь тодорхой харагддаг. Бид Бурхантай хамтран Түүний бүтээлийн сайн нярав байхаар бүтээгдсэн. Энэхүү цуврал судлалаар Бурханы Үгийн дагуух ажил хөдөлмөрийн талаарх өөр өөр ойлголтуудыг авч үзэх болно.
21 ѳдрийн мацаг барилт
21 ѳдөр
Сүнслэг хүмүүжил болох Мацаг барих дээр анхаарлаа төвлөрүүлэх замаар шинэ жилээ эхлэ. Энэхүү уншлагын төлөвлөгөө нь мацаг барилтын талаар хэд хэдэн сургаалиуд болон эргэцүүлэн бодох, Бурхантай ойр байхад урамшуулсан бусад сургаалиудыг агуулсан. 21 өдрийн турш та, өдөр бүр Библиэс унших, товч чимээгүй цаг, тусгал асуултууд, анхаарлаа төвлөрүүлэхүйц залбирал зэргийг хүлээн авах болно.
Найзуудынхаа төлөө залбирах 21 өдөр
21 ѳдөр
Ихэнхдээ бид найзууддаа Сайнмэдээ хуваалцах тал дээр тэмцэлддэг. Нэг бол бид айдастаа эзэмдүүлж эсвэл юу хуваалцахаа мэддэггүй. Христийн төлөө төөрсөн найзууддаа хүрэх буулгыг бид бүгд үүрэх хэрэгтэй. Энэхүү 21 өдрийн уншлагын төлөвлөгөө нь Сайнмэдээг хуваалцахтай холбоотой эшлэлүүдийг онцгойлон тунгаан бодоход бидэнд туслах бөгөөд өдөр бүр найзуудынхаа төлөө залбирах богино залбирлыг хамтатгажээ.