Матай 27:45 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв
Есүсийн өмнө тавигдсан баяр баясгалан: Амилсан баярын чимээгүй цаг
8 өдөр
Есүсийн амьдралын сүүлчийн долоо хоног нь ердийн биш долоо хоног байлаа. Баяр гунигаар дүүрэн үдэлт, өгөөмөр өглөг, харгис урвалт, тэнгэр доргиосон залбиралаар дүүрэн цаг байсан юм. Энэ долоо хоногийн турш бид Есүс Иерусалимд орж ирсэн өдрөөс эхлэн гайхамшигт амилалт хүртэлх түүхүүдийг Библиэс хамтдаа унших болно. Мөн бид Иерусалимын гудамж талбайд цугласан хүмүүстэй хамт уухайлан, түүнчлэн Иудас, Ромын цэргүүд рүү уурлан хашгирч, хэсэг эмэгтэйчүүдтэй хамт загалмайн өмнө уйлан, Христ амилсан өглөөг үүр цайхтай зэрэгцэн тэмдэглэн өнгөрүүлэх юм!
Эцсийн сургаалиуд: Ариун долоо хоног уншлагын төлөвлөгөө
10 хоног
Энэхүү Ариун долоо хоногт хурдаа сааруулан улмаар энэ дэлхий дээрх Христийн эцсийн мөчүүдээс хамтдаа суралцацгаая. Түүний бидэнд өгөхөөр цаг гаргасан тэр бэлгүүд эсвэл сургаалиудыг бид өдөр бүр хүлээн авах болно. Христэд хамгийн ихээр чухал зүйлс юу болох—болон Түүний хүмүүсийг хайрлах ба Түүнийг дагах талаар таньд цоо шинэ сануулга хэрэгтэй байна уу? Энэхүү Ариун долоо хоногт Түүний таньд заахыг хүсч байгаа зүйл юу юм бол?