Матай 26:38 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв
Есүсийн залбирлууд
5 ѳдөр
Ямар ч харилцаанд харилцаа холбоо маш чухал болохыг бид ойлгодог бөгөөд Бурхантай харилцах харилцааг маань ч бас үүнээс орхигдуулах аргагүй. Бурхан биднийг залбирлаараа дамжуулан Өөртэй нь харилцаатай байхыг хүсдэг—бөгөөд энэ бол Түүний Хүү, Есүсийн ч хийсээр ирсэн сахилгажуулалт мөн. Энэ уншлагын төлөвлөгөөгөөр, та Есүсийн үлгэр жишээнээс суралцах бөгөөд амьдралын зав чөлөөгүй байдлаасаа холдон улмаар залбирлаар дамжин ирдэг хүч чадал ба чиглүүлэлтийг биеэрээ мэдрэх болно.
Сэтгэлийн дарамт
7 өдөр
Сэтгэлийн дарамт нь ямарч насны хүмүүсийг хэдэн ч шалтгааны улмаас тохиолдож болно. Энэхүү долоон-өдрийн төлөвлөгөө нь таныг Зөвлөгч рүү чиглүүлэх болно. Та өөрийн оюун бодол болон зүрхээ хойш тавиад Библи уншаарай, тэгвэл та амар тайван, хүч болон мөнхийн хайрыг амсах болно.
Есүсийн өмнө тавигдсан баяр баясгалан: Амилсан баярын чимээгүй цаг
8 өдөр
Есүсийн амьдралын сүүлчийн долоо хоног нь ердийн биш долоо хоног байлаа. Баяр гунигаар дүүрэн үдэлт, өгөөмөр өглөг, харгис урвалт, тэнгэр доргиосон залбиралаар дүүрэн цаг байсан юм. Энэ долоо хоногийн турш бид Есүс Иерусалимд орж ирсэн өдрөөс эхлэн гайхамшигт амилалт хүртэлх түүхүүдийг Библиэс хамтдаа унших болно. Мөн бид Иерусалимын гудамж талбайд цугласан хүмүүстэй хамт уухайлан, түүнчлэн Иудас, Ромын цэргүүд рүү уурлан хашгирч, хэсэг эмэгтэйчүүдтэй хамт загалмайн өмнө уйлан, Христ амилсан өглөөг үүр цайхтай зэрэгцэн тэмдэглэн өнгөрүүлэх юм!
Залбирал
21 ѳдөр
Есүс болон итгэмжтэй хүмүүсийн залбирлаас хэрхэн хамгийн сайнаар залбирах талаар суралцаарай. Өөрийн тэвчээр болон тууштай байдлаар дамжуулан хэрхэн Бурханд өдөр тутам хүсэлтээ мэдүүлэх талаар урмын үгсийг олоорой. Цэвэр зүрхтэй хүмүүсийн эсрэг хоосон, өөрөө өөртөө л зөв залбирлын жишээнүүдийг судлаарай. Тууштай залбир.