Матай 2:11 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв
![Христ мэндэлсэн баярын түүх](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F49%2F640x360.jpg&w=1920&q=75)
Христ мэндэлсэн баярын түүх
5 ѳдөр
Сайхан түүх бүрт үйл явдлын гуйвуулалт буюу—бүхнийг өөрчлөхүйц санаанд оромгүй цаг үе гэж байдаг. Библи дэх хамгийн том үйл явдлын гуйвуулалтуудын нэг бол Христ мэндэлсэн баярын түүх юм. Дараагийн таван өдрийн туршид, энэ үйл явдал хэрхэн дэлхийг өөрчилсөн бөгөөд өнөөдөр энэ нь таны амьдралыг хэрхэн өөрчилж болохыг бид олж судлах болно.
![Бэлэг](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F17391%2F640x360.jpg&w=1920&q=75)
Бэлэг
5 ѳдөр
Энэ үе бол жилийн хамгийн гайхалтай сайхан цаг байдаг хэдий ч бид ихэнхдээ л яарсан сандарсан байдалд өөрсдийгөө олж харах нь олонтай. Хэрэв бид Христ мэндэлсэн баярын бишрэм гайхамшгийг дахин бий болговол яах вэ? Пастор Крег Грошелийн Бэлэг цуврал сургаалийн 5 өдрийн Библи уншлагын тѳлѳвлѳгѳѳгөөр мэргэдийн Есүст өгсөн гурван бэлэг хэрхэн биднийг тэр сүрдэм, мөргөлийн газарт хөтлөхийг олж мэдэх болно.
![Хүсэн хүлээх Христ мэндэлсэн баяр: 5 өдрийн Адвент төлөвлөгөө](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F28220%2F640x360.jpg&w=1920&q=75)
Хүсэн хүлээх Христ мэндэлсэн баяр: 5 өдрийн Адвент төлөвлөгөө
5 ѳдөр
Ихэвчлэн Христ мэндэлсэн баярт зүрх сэтгэлээ бэлдэх рүү анхаарлаа төвлөрүүлэхээс өмнө баяр болоод өнгөрчихдөг. Адвент бол Бурхан бидний төлөө ирснийг, одоог хүртэл бидэнтэй хамт байдгийг, дахин ирэх болно гэдгийг сануулах арга зам юм. Ирэх 5 өдөрт бид найдвар, амар тайван, хайр, баяр хөөр гэсэн Адвентын 4 сэдвийг судлах болно.
![Христ мэндэлсэн баярын үеэр гайхширлаар дүүрэн залбирах нь](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F21993%2F640x360.jpg&w=1920&q=75)
Христ мэндэлсэн баярын үеэр гайхширлаар дүүрэн залбирах нь
7 өдөр
Христ мэндэлсэн баярын түүх бол гэнэтийн бэлгийн араас гэнэтийн бэлэг болсон баяр юм. Гэвч заримдаа түүхийн жижиг хэсгүүд бидэнд маш танил болсон байдгийн улмаас үүний гол үр нөлөөг алдаж эхэлдэг. Эдгээр богино залбирлуудыг агуулсан чимээгүй цаг нь түүхэн дэх хамгийн санаанд оромгүй бас хамгийн чухал үйл явдал болох: Бурхан Өөрөө бидний адил хүн болж төрсөн талаар тунгаан бодоход тань туслах болно. Залбирал бүрийг desiringGod.org-ийн хянан засварлагч, Минесоттагийн Сэйнт Паул дахь Ситис Чуулганы Пастор Давид Матис бичжээ.
![7 өдрийн Христмас түүх: Адвентын үеэрх гэр бүлийн чимээгүй цаг](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F22246%2F640x360.jpg&w=1920&q=75)
7 өдрийн Христмас түүх: Адвентын үеэрх гэр бүлийн чимээгүй цаг
7 өдөр
Яг одоо бидэнд бүгдэд маань тэмдэглэх зохистой сайхан тэврэлт, жинхэнэ харилцаа, баяр хөөр хэрэгтэй бололтой. Бид энэхүү Адвентийн чимээгүй цагаар дамжуулан танд болон танай гэр бүл Христ мэндэлсний баяртай холбоотой хийгддэг шинэ уламжлал, оройн хоолны түүх, үлгэрийн цаг, гэр бүлийн үйл ажиллагаа зэргээр Есүсийн төрөлтийг тэмдэглэж бас Христмасын талаарх үнэн түүхийг мэдээсэй гэж залбирч байна. Христийн Мэндэлсний Баярын энэхүү "тэврэлт" энэ жилийн Адвентийн улиралд таны гэрт гайхалтай дурсамжуудыг бий болох болтугай!
![Христ мэндэлсэн өдрийн найдвар](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F1278%2F640x360.jpg&w=1920&q=75)
Христ мэндэлсэн өдрийн найдвар
10 хоног
Хэт олон хүний хувьд Христ мэндэлсэн баяр нь тэднийг эцэж цуцсан бас 12-р сарын 26-н хурдан болоосой хэмээн хүсэн хүлээсэн уртаас урт хийх зүйлсийн жагсаалт болон хувирсан. Энэхүү цуврал сургаалиудаар, Пастор Rick Христ мэндэлсэн баярыг тэмдэглэдэг шалтгааныг эргэн санахад тань туслахыг хүссэн бөгөөд баяр хэрхэн тэмдэглэдэг тань өөрчлөгдөх хэрэгтэйгээр зогсохгүй таны бүх амьдрал яагаад өөрчлөгдөх хэрэгтэйг танд сануулахыг хүссэн.
![Ноел: Хүн бүхэнд зориулагдсан Христийн мэндэлсний баяр](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F13525%2F640x360.jpg&w=1920&q=75)
Ноел: Хүн бүхэнд зориулагдсан Христийн мэндэлсний баяр
12 Ѳдѳр
Дараагийн 12 хоногийн туршид бид Христ мэндэлсэн баярын түүхээр аялах бөгөөд энэ нь яагаад хүн төрөлхтний түүхэнд яригдсан хамгийн агуу түүх болохыг олж мэдээд зогсохгүй, Христийн мэндэлсэн баяр нь үнэхээр хүн бүрт зориулагдсан болохыг таньж мэдэх болно!
![Үүрдийн гайхширал | New Life чуулганаас гаргасан Христ мэндэлсэн баярын уншлагын төлөвлөгөө](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F34536%2F640x360.jpg&w=1920&q=75)
Үүрдийн гайхширал | New Life чуулганаас гаргасан Христ мэндэлсэн баярын уншлагын төлөвлөгөө
19 өдөр
Энэхүү гурван долоо хоногийн төлөвлөгөө нь Өөрийн хүү Есүсээр дамжуулан Бурхан бидэн дээр хэрхэн ирсэн тухай мөнхийн гайхамшиг дундуур биднийг алхуулах болно. Уг төлөвлөгөө Даваа гарагт эхлэх бөгөөд долоо хоногийн төгсгөлд баярын өдрүүдээрээ амарч, эдгээрийг эргэцүүлэн бодоход зориулан богино хэмжээний агуулгатай байхаар төлөвлөгдсөн юм. Христ мэндэлсэн өдөр бол бидний ирээдүй, одоо болон өнгөрсөнд зориулсан утга учиртай болохыг судлаарай.
![Ертөнцөд тань! Баяр хөөр ирэг! Христ мэндэлсэн өдөр хүртэлх тоолол](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F396%2F640x360.jpg&w=1920&q=75)
Ертөнцөд тань! Баяр хөөр ирэг! Христ мэндэлсэн өдөр хүртэлх тоолол
25 Өдөр
Христийн мэндэлсэн өдөр бол бидний тоос шороотой, бохир дэлхийд диваажин нэвтрэн орохыг бид бүгдээрээ харж хүлээх цаг мөн. Христийн мэндэлсэн өдөр бол гайхамшигууд үнэхээр тохиолддог, залбирлууд үнэхээр хариулагддаг бас нэг л гуйлтын хариулт болон диваажин ирдэг гэдгийг сануулдаг тийм үе мөн. Мариа, Иос, Зехариагийн болон Елизабетын түүхээр дамжуулан энэхүү чимээгүй цаг нь хамгийн анхны Христийн мэндэлсэн өдрийн утга учир болон энэ хэрхэн өнөөдөр бид бүгдийн амьдралтай огтлолцдог болохыг судлах болно.
![Адвент: Христ мэндэлсэн баярт хүрэх аян](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F13463%2F640x360.jpg&w=1920&q=75)
Адвент: Христ мэндэлсэн баярт хүрэх аян
25 ѳдөр
Христийн мэндэлсэн баяр бол түүхэн дэх хамгийн агуу түүх юм: энэ бол Бурханы төгс итгэлтэй байдал, хүч чадал, аврал болон үл төгсөх хайрын тухай түүх юм. Ертөнцийг нүглээс аврах Бурханы нарийн төлөвлөгөө ба Хүүгийнх нь төрөлтөөр дамжуулан Бурханы амласан амлалтыг олж мэдэхийн тулд дараагийн 25 хоногийн турш хамтдаа аялцгаая.
![Адвентын төлвүүд: Христ мэндэлсэн баярын өдөр бүрийн чимээгүй цагийн судлал](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F22448%2F640x360.jpg&w=1920&q=75)
Адвентын төлвүүд: Христ мэндэлсэн баярын өдөр бүрийн чимээгүй цагийн судлал
27 өдөр
Адвентын гайхамшгийг амсахын тулд Христийн мэндэлсэн баярын үеэр бид өөрсдийгөө ямар төлөвт байлгаж байгаа нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Дөрвөн долоо хоног үргэлжлэх энэхүү өдөр бүрийн чимээгүй цагийн судлалаар Есүст бууж өгч, Түүн дээр дахин анхаарлаа хандуулж мөн Хааныхаа нигүүлслийг хүлээн авах зоригжуулалтыг дараах таван төлөвт байх үедээ олж авна уу: Хараагаа сунгасан, Толгойгоо өргөсөн, Өвдөг сөгдсөн, Гараа дэлгэсэн бас Хоёр гараа сунгасан.