Матай 18:20 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв
Надад хэрэгцээтэй бүхэн минь
3 ѳдөр
Бурхан бидний өмнө бас хойно явж биднийг хамгаалдаг. Тэр бидний тулааныг аль хэдийнээ шийдвэрлэсэн. Тэр бидний харж чадахгүй байгаа хэсгийг ч хүртэл хардаг. Гэнэтийн зүйл Түүнд гэнэтийнх байдаггүй. Энэ 3-өдрийн чимээгүй цаг таны амьдралын яг таг хувь, хэмжээсийг хангагч нь Бурхан гэсэн үнэн дотор таныг урамшуулах болно.
Амиа хорлох ба бие махбодоо гэмтээх бодлоо ялан дийлэх нь
6 өдөр
Хэрэв танд ямар ч найдвар үгүй мэт санагдаж байгаа эсвэл бие махбодоо гэмтээх, амиа хорлох бодол орж ирж байсан бол таныг хайрладаг Бурхан гэж байгаа бөгөөд танд зориулсан зорилго Түүнд бий, Тэр тантай яг одоо хамт байгаа гэдгийг та мэдэх хэрэгтэй. Life.Church-с эрхлэн гаргасан энэхүү зургаан өдрийн Библи уншлагын төлөвлөгөө нь Бурхан таныг хэн гэж дууддаг болохыг ойлгоход тань туслах ба таны аяныг эдгэрэл рүү чиглүүлэх болно. ***Хэрэв та хүнд байдалд байгаа бол хэн нэгэнд хандана уу. Өдөр бүрийн унших хэсэгт нэмэлт материалуудыг багтаасан.
Гэрлэлтээ цоо шинээс илүүтэйгээр сэргээхүй
7 өдөр
Гэрлэлт бол нүсэр ажил. Бүх зүйлс үргэлж бидний хүсэж найдсан шиг болдоггүй. Таны гэрлэлт араар тавиулсан эсвэл олон жилийн турш үл тоомсорлогдож байсан эсэхээс үл хамааран та шинэ гэрлэлттэй болох боломжтой. Энэ төлөвлөгөө нь ердөө долоон өдөр үргэлжлэх хэдий ч та Синдигийн Гэрлэлтээ цоо шинээс илүүтэйгээр сэргээхүй, номоос илүү ихийг уншиж мэдээрэй.
Хамт олон: Амьдралыг хамтдаа олох нь
7 өдөр
18 хүрмэгцээ л амьдралынхаа бүхий л учрыг олох ёстой мэт танд санагддаг. Гэвч хэрэв та учрыг нь хараахан олоогүй байгаа бол яах вэ? Энд л байх боловуу гэж бодсон газартаа яг одоо та байхгүй байгаа бол яах вэ? Та ганцаараа биш. Хамт олон хэмээх Life.Church-с идэр залуу насанд хүрэгчдэд зориулсан 7 өдрийн энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөөгөөр дамжуулан амьдралынхаа хамгийн том асуултад хамтдаа хариулцгаая.
Ариун яаралт: Шаргуу ажиллан, сайн амрах амьдралын хэв маягийг олж авах нь
10 ѳдөр
Тэнцвэртэй байдал. Амьдралдаа "Шаргуу хөдөлмөрлө!" гэж хашхирахыг нэг чихээрээ сонсох үедээ нөгөө чихээрээ "улам илүү амар" гэж шивнэхийг сонсохыг бид хүсдэг. Хэрэв Бурханы бидэнд зориулсан төлөвлөгөө үүнээс огт өөр байдаг бол яах вэ? Ариун яаралт хэмээх-Бурханыг хүндэтгэх арга замаар шаргуу хөдөлмөрлөн, сайн амрах амьдралын хэв маягт орно уу.
Есүс шиг хайрлах
13 өдөр
Эхлээд бид Түүн шиг хайрлахгүйгээр Есүстэй адилхан амьдрахад хэрхэн суралцах вэ? Life.Church-ийн ажилчид болон гэр бүлүүдийн хамт Есүс шиг амьдран, хайрлахад тэднийг урамшуулсан Бичээсүүд болон туршлагуудаасаа хэрхэн хуваалцахыг нь хамтдаа уншицгаая.
Ариун Мэдрэмж- Бүх л түвэгтэй асуудлуудад Библийн дагуу Хандах
30 Өдөр
Бурхан яг л энэ цаг мөчид хайрлагдах зохисгүй нэгнийг хайрлах, хямралын үед амар тайвныг цацруулах, мөн ямар ч нөхцөл байдлыг үл тоон баяр хөөрийг харуулахаар таныг бүтээсэн бөгөөд байрлуулсан. Энэ нь магадгүй боломжгүй мэт санагдах боловч, Библи дээр таны төрөлхийн мэдрэмж болон тэдгээрийг яаж удирдах талаар юу гэсэн байдгийг судалснаар та эдгээрийг хийж чадах болно. Энэ чимээгүй цагаар бид бүгдэд өдөр бүр ирдэг жирийн мөн зарим үед тохиолдох жирийн бус түвэгтэй асуудлууд, бас мэдрэмжээ хэрхэн Бурханлаг арга замаар удирдах талаархи Библийн дагуух тайлбаруудыг бид судлах болно.