Малахи 3:10 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв
Улам илүү өгөөмөр хүн болох 7 өдөр
7 өдөр
Өгөөмөр байдлаар амьдрах гэдэг зүгээр нэг үйлдэл биш харин бидний дотор боловсруулах боломжийг Бурханд олгох хүсэлтэй зүрхийг хэлдэг. Энэ бол зүрх сэтгэлийн аян бөгөөд байгаа бүхнээ Бурханаас өгөгдсөн бэлэг гэж харахыг хэлдэг. Энэ уншлагын төлөвлөгөөгөөр өгөөмөр амьдрал гэж хувийн санхүүгээс маань хамаагүй давсан зүйл бөгөөд бусдад төвлөрсөн амьдралын хэв маягыг хэлдэг болохыг бид олж мэдэх болно.
Байгаа бүхнээ бусдад өгөх…эргүүлэх тэр бүхнээ олж авах нь
9 өдөр
Хобби Лоббиг үүсгэн байгуулагч ТУЗ-ын гишүүн болох Давид Грийний Байгаа бүхнээ өг…тэгээд буцааж бүгдийг нь авах нь гэдэг номноос авсан энэ чимээгүй цагийн судлал өгөөмөр амьдрал хамгийн шилдэг шагналыг өгдөг, гэр бүлд маань хүчирхэг өвийг санал болгодог мөн таны хүрсэн хүмүүсийг хамгийн ихээр өөрчилдөг болохыг бидэнтэй хуваалцна.
Санхүүгийн замаа олох
28 Өдөр
Энэхүү уншлагын хөтөчийг NewSpring-ын ажилтнууд болон сайн дурынхан таны санхүүгийн аянд туслах зорилгоор бүтээсэн. Өдөр бүр нэг чимээгүй цагийн судлалын материалыг уншиж улмаар хангагдсан Бичээс, асуултууд, залбиралуудыг ашиглан Бурхантай цагийг өнгөрөө. Санхүүгийнхээ хувьд Бурханыг хамгийн түрүүнд тавихад танд тусламж хэрэгтэй байна уу? Үнэ төлбөргүй сарын болон долоо хоног тутмын төсвийн маягтыг татаж авах, номлолуудыг үзэх, улмаар амжилттай түүхүүдээр урам зоригийг олж авахын тулд www.newspring.cc/financialplanning -д зочилно уу