Гашуудал 3:25 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв
Гашуудлын хатгалт: Баярын үед зориулсан найдвар
5 ѳдөр
Ихэнх хүмүүсийн хувьд баярын үе бол зүрх сэтгэлдээ болоод нүүр царайндаа баярлаж хөөрөх цаг байдаг...боловч гүн гашуудал эсвэл хайртай хүнээ алдах эсвэл баярын үеэр хэцүү зүйл тохиолдон баярлаж хөөрсөн уур амьсгалаа алдах үед юу болдог вэ? Гашуудан буй хүмүүст баярын үеэр тайтгарал ба найдварыг олж авахад туслах мөн гүн гашуудлаас үл хамааран утга учир бүхий баярын үеийг хэрхэн бүрдүүлэх талаарх санааг энэхүү онцгой уншлагын төлөвлөгөө танд хуваалцах болно.
Авралын эхлэл
10 хоног
NewSpring Worship-ийн хамгийн сүүлийн цомогт орсон дуунуудаар нөлөөлөгдсөн Эшлэлүүдэд Авралын эхлэл уншлагийн төлөвлөгөө онцгойгоор анхаарлаа төвлөрүүлэх болно. Шинэ Христитгэлтнүүдэд зориулагдсан, энэ 10 өдрийн Библи судлал бол Бурхан Хэн болох талаар, Тэрээр юу хийсэн болох, болон бидэнд зориулан Тэрээр юуг бэлтгэсэн талаарх судлал юм. Цомгыг худалдан авахыг хүсвэл https://newspring.cc/music/salvation-rise -д орох эсвэл дуунуудыг татан авах боломжтой.
Найдвар бол
14 өдөр
Хүнд нөхцөл байдал тулгарах үед үүнээс хамаагүй дээр зүйл ирэх болно гэдэгт бид бүгдээрээ итгэхийг хүсдэг. Баяр хөөрийг олж авахын тулд сүлд модны доорх бэлгүүдээс илүү зүйл бидэнд хэрэгтэй болохыг Бурхан мэддэг. Бидэнд найдвар хэрэгтэй. НьюСпринг Чуулганаас бэлтгэсэн энэхүү төлөвлөгөө итгэл найдварын хүч болоод амьдралын бүхий л зүйлсийг харах харааг маань хэрхэн өөрчилдөг болохыг олж мэдэхэд туслах болно.
Освальд Чемберс: Баяр хөөр - Эзэн доторх хүч чадал
30 ѳдөр
Баяр хөөрийн тухай ухаарал бүхий энэхүү сан хөмрөгөөс "Эзэнийг дээдлэх миний чин хүсэл" (My Utmost for His Highest) номын зохиогч Освальд Чемберсийн мэргэн ухааныг олж мэдээрэй. Уншлага бүрд Чемберсийн номоос авсан хэсгүүд болон таны хувьдаа эргэцүүлэн бодох асуултууд багтсан. Тэрээр энгийн бөгөөд шулуун, Библид суурилсан мэргэн ухаанаараа танд урам зориг өгч, таныг уриалснаар, та Бурхантай харилцахад илүү их цаг зарцуулах хүсэлтэй болох юм.