Гашуудал 3:24 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

Айдсаасаа сал
3 ѳдөр
Та айдсын мэдрэмжийг даван туулж чадна. Доктор Тони Эванс энэхүү гүн гүнзгий уншлагын төлөвлөгөөгөөр дамжуулан таныг эрх чөлөөний замд хөтөлж байна. Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан зарчмуудыг хэрэгжүүлэхдээ та өөрийн хүссэн аз жаргал, амар амгалангийн амьдралыг олоорой.

Гашуудлын хатгалт: Баярын үед зориулсан найдвар
5 ѳдөр
Ихэнх хүмүүсийн хувьд баярын үе бол зүрх сэтгэлдээ болоод нүүр царайндаа баярлаж хөөрөх цаг байдаг...боловч гүн гашуудал эсвэл хайртай хүнээ алдах эсвэл баярын үеэр хэцүү зүйл тохиолдон баярлаж хөөрсөн уур амьсгалаа алдах үед юу болдог вэ? Гашуудан буй хүмүүст баярын үеэр тайтгарал ба найдварыг олж авахад туслах мөн гүн гашуудлаас үл хамааран утга учир бүхий баярын үеийг хэрхэн бүрдүүлэх талаарх санааг энэхүү онцгой уншлагын төлөвлөгөө танд хуваалцах болно.

Хийж болох байсан атлаа Бурхан ямар нэгэн үйлдэл хийгээгүй цаг үе
5 ѳдөр
Бурхан ямар нэгэн зүйл хийж болох байсан ч хийгээгүйг нь мэдэж байх үедээ та хаанаас эхлэх вэ? Амаргүй хэцүү хүнд үед хүч олж авахад тань туслах Бурханы Үгэнд энэ 5 өдрийн чимээгүй цаг холбогдсон болно.

Авралын эхлэл
10 хоног
NewSpring Worship-ийн хамгийн сүүлийн цомогт орсон дуунуудаар нөлөөлөгдсөн Эшлэлүүдэд Авралын эхлэл уншлагийн төлөвлөгөө онцгойгоор анхаарлаа төвлөрүүлэх болно. Шинэ Христитгэлтнүүдэд зориулагдсан, энэ 10 өдрийн Библи судлал бол Бурхан Хэн болох талаар, Тэрээр юу хийсэн болох, болон бидэнд зориулан Тэрээр юуг бэлтгэсэн талаарх судлал юм. Цомгыг худалдан авахыг хүсвэл https://newspring.cc/music/salvation-rise -д орох эсвэл дуунуудыг татан авах боломжтой.

Найдвар бол
14 өдөр
Хүнд нөхцөл байдал тулгарах үед үүнээс хамаагүй дээр зүйл ирэх болно гэдэгт бид бүгдээрээ итгэхийг хүсдэг. Баяр хөөрийг олж авахын тулд сүлд модны доорх бэлгүүдээс илүү зүйл бидэнд хэрэгтэй болохыг Бурхан мэддэг. Бидэнд найдвар хэрэгтэй. НьюСпринг Чуулганаас бэлтгэсэн энэхүү төлөвлөгөө итгэл найдварын хүч болоод амьдралын бүхий л зүйлсийг харах харааг маань хэрхэн өөрчилдөг болохыг олж мэдэхэд туслах болно.