Иохан 5:6 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв
Донтолтоос эргэн буцах нь
3 ѳдөр
Таны амьдрал Бурханы Үгтэй нийцэхгүй бол та зовлонт үр дагаврыг мэдрэх болно. Олон хүмүүс өвчинтэйгөө тэмцэж, ажлаасаа халагдаж, харилцаагаа тасалж, донтолт зэргээс болж Бурханаас холддог. Мансууруулах бодис, порнограф гэх мэт нь ноцтой донтолт, хоолонд дурлах, зугаа цэнгэл хөөх гэх мэт нь арай гайгүй донтолт гэдгээс үл хамааран ямар ч төрлийн донтолт нь бидний амьдралыг сүйрүүлдэг. Энэхүү төлөвлөгөөгөөр дамжуулан Бестселлер зохиолч Тони Эванс танд эрх чөлөөнд хүрэх замыг зааж өгөх болно.
Есүсээр эдгээгдсэн
6 Өдөр
Бидэнд бүгдэд маань ямар нэгэн төрлийн эдгэрэл хэрэгтэй байдаг. Бидэнд магадгүй бие махбодын өвчин, сэтгэл санааны шарх, сэтгэл зүйн гуниг эсвэл-үүнийг үгүй болоосой хэмээн олон жил залбирсаар байх үед ч хүртэл бидний тулалдсаар байдаг сүнсний дарамт гэж байдаг. Энэхүү төлөвлөгөөгөөр, Есүс бусдыг эдгээсэн олон арга замуудын талаар суралцахын хамтаар найдвар болоод урам зоригыг бид олж авах болно.