Иохан 11:38 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв
Гашуудал
5 ѳдөр
Гашуудал нь давж даашгүй мэт санагдах боломжтой. Сайн санаа өвөрлөх найзууд болон гэр бүлийнхэн маань тусалж дэмжин бас сэтгэл санааны хувьд урам өгөх хэдий ч, хэн ч биднийг ойлгохгүй байгаа мэт--зовлон дундаа бид ганцаараа байгаа мэт мэдэрсээр байдаг. Энэ төлөвлөгөөгөөр, Бурханы алсын харааг олж авахад, бидний Аврагч Эзэний хэрхэн таньд санаа тавьдаг болохыг мэдрэхэд, бас зовлонгоосоо бага ч болов тайвширлыг олж авахад туслахуйц Бичээсийг та олж мэдэх болно.
Даван гарахуйн урлаг
7 өдөр
Амьдрал бүтэлгүйтэл, гарз хохирол, урам хугарал, шаналлаар дүүрэн байдаг. "Даван гарахуйн урлаг" нь танд гарз, уй гашуу, зовлон зүдүүрийг даван туулахад тан туслах болно. Энэ нь төгсгөл мэт харагдах зүйлс таны урмыг хугалж, замаас тан гаргахыг зөвшөөрөхөөс татгалзах тухай юм. Үүний оронд Бурхан тэдгээрийг таны эхлэл болгон хувиргах болтугай. Амьдрал будилаантай, хэцүү байх үед бүү бууж өгөөрэй. Дээш хар. Та ямар ч хүнд хэцүү, өвдөлт, уй гашууг туулж байгаа бай, Бурхан тантай хамт шүү.