Иохан 10:27 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв
Есүсийг дагах гэдэг нь юу гэсэн утгатай вэ?
3 ѳдөр
Хэзээ нэгэн цагт та Есүсийг жинхэнэ утгаар нь дагана гэдэг нь юу гэсэн үг болох талаар эргэцүүлж байсан бол та ганцаараа биш. Бид үүнийг илүү хэцүү болгох хандлагатай байдаг. Энэхүү богино төлөвлөгөөгөөр дамжуулан Есүс дагалдагч нараа хэрхэн дуудсан мөн Түүний зоримог зүрх сэтгэлийн талаар суралцах болно.
Би бууж өгье: Хоригдлуудын бичсэн зоригжуулсан чимээгүй цагийн судлалууд
4 өдөр
Библи бол чөлөөлөлт, эрх чөлөө, найдварын ном юм. Түүний хуудаснуудын дүрүүд нь эрч хүчтэй - хариултыг хайж буй хүмүүс байдаг. Нэг ёсондоо тэд таны унших гэж буй чимээгүй цагуудыг бичсэн одоогийн болон хуучин хоригдлуудтай тун төстэй юм. Та торны цаана байгаа сүмээс дуу хоолойгоор урамшуулсан, урам зориг өгсөн гэдэгт найдаж байна. Тэдний гэрчлэл биднийг бүгдийг чөлөөлөх болтугай.
Бурханы өвч зэвсэг
5 ѳдөр
Таны эргэн тойронд үл үзэгдэх тулаан өдөр бүр тасралтгүйгээр өрнөж байдаг, энэ нь үл үзэгдэхүйц, үл сонсогдохуйц хэдий ч амьдралын талбар бүрт мэдрэгддэг. Хорон муугийн төлөө зүтгэгч дайсан нь таны хувьд чухал зүйлс болох зүрх сэтгэл, оюун бодол, гэрлэлт, үр хүүхэд, харилцаа, тэвчээр, мөрөөдөл, хувь тавиланг юу ч үгүй үгүйрүүлэн сүйтгэхээр оролдож байдаг. Гэвч таныг анзаараагүй бас зэвсэглээгүй байх үеийг хүлээж байгаад барьж авах нь түүний тулааны төлөвлөгөө юм. Хэрэв та салхинд туугдахаас залхаж, сонор сэрэмжээ алдсан мэт санагдаж байгаа бол энэ чимээгүй цагийн судлал танд зориулагдсан болно. Дайсан хувцсаа тохируулж өмссөн эмэгтэйтэй тулгарах үедээ үргэлж хөөрхийлөлтэй байдлаар ялагддаг. Бурханы өвч зэвсэг бол итгэгчдэд байдаг библилэг тодорхойлолтоос илүүтэйгээр үүнийг агсах, ялалтыг гарцаагүй олж авахын тулд хувьчилсан стратеги төлөвлөгөөг боловсруулах үйлдэл билээ.
ТЭВЧЭЭР ДОТОР ХҮЛЭЭ: 7 өдөр Бурханы амлалтыг хүлээ
7 өдөр
Бидэнд Бурханаас өгсөн амлалт байдаг ч заримдаа амьдрал маань Бурханы амласан амлалтаар явахгүй байгаа мэт байдаг. Эсвэл бид амьдралынхаа шийдвэрлэх мөчид Бурханы дуу хоолойг шууд сонсохыг хүсэвч чимээгүй байдлыг сонсдог. Энэхүү 7 өдрийн чимээгүй цагийн төлөвлөгөөгөөр Бурхан чимээгүй мэт санагдах үед Бурханы хүслийн дагуу хэрхэн алхах талаар таны зүрхэнд ярих болно.