Иаков 1:22 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв
Бурханы хүсэх аав болох нь
5 ѳдөр
Төрөх үеийн тухайн нөхцөл байдлаас үл хамааран үр хүүхэд бол Эзэнээс ирэх өв, шагнал болой (Дуулал 127:3). Хэрэв та үр хүүхэдтэй бол, Бурханд талархаж бас өнөөг хүртэл ямар сонголт хийснээсээ үл хамааран, үр хүүхдүүдийнхээ амьдралд Эзэнийг гэрчлэн харуулахуйц, бодит үлгэр жишээ байхаар таныг ямар эцэг хүн байлгахаар Бурхан хүсэж буй тэр л эцэг байх шийдвэрийг та яг одоо гаргаарай. Сайн эцэг хүн байна гэдэг бол таны бодож байгаа шиг тийм ч хүнд, хэцүү зүйл биш шүү! Таны хийх зүйл бол ердөө л хүүхдүүдээ Тэнгэрлэг Эцэг тань таныг хэрхэн хайрладагчлан хайрлах юм.
Библийг хэрхэн судлах вэ (Суурь хичээлүүд)
5 ѳдөр
Бурханы Үг рүү ирэх үед сэтгэлээр унасан, дутуу дулимаг, эсвэл зүгээр л төөрсөн мэт санагдах нь элбэг. Миний зорилго бол Библийг амжилттай судлах хамгийн чухал гурван зарчмыг танд зааж өгөх замаар Библи судлах үйл явцыг хялбар болгох юм. Энэхүү төлөвлөгөөнд нэгдэж, Библийг зөвхөн мэдээлэл авахын тулд биш, харин яг өнөөдрөөс эхлэн амьдралаа өөрчлөхийн тулд хэрхэн унших талаар олж мэдээрэй!
Хайраа өсгөх нь
5 ѳдөр
Бурханыг болоод бусдыг хайрлах бол юунаас ч чухал зүйл хэдий ч үүнийг бид хэрхэн үр нөлөөтэйгөөр хийх боломжтой вэ? Үнэн гэвэл, бид бусдыг өөрсдийнхөө хүчээр тийм ч сайн хайрлаж чадахгүй аж. Гэвч бид Бурхан руу хараагаа сунган, даруу байдалд бууж өгөх үедээ Бурханаас ирдэг бодит бөгөөд хүчирхэг хайрын дагуу амьдрах боломжтой болдог. Пастор Эми Грошелийн бэлтгэсэн энэ 5 өдрийн Библи уншлагын төлөвлөгөөнөөс хайраа хэрхэн өсгөх талаар улам илүү олж мэднэ үү.
Зуршлууд
6 өдөр
Өөрчлөлт нь амаргүй боловч боломжгүй зүйл бас биш юм. Хэд хэдэн жижиг зуршлаас эхлэх нь өнөөдөр та өөрийгөө хэрхэн харж буйг тань өөрчлөх боломжтой бөгөөд маргааш таны ямар байхыг хүсч байгаа хүн рүү таныг өөрчилж чадна. Энэхүү Life.Church -с эрхлэн гаргасан Библи уншлагын төлөвлөгөө нь тогтвортой үлдэх өдөр бүрийн зөв зуршлуудыг хэвшүүлэхийн тулд Судрыг энгийн товчилсон байдлаар судалдаг.
Бичээсийн үр нөлөө
15 өдөр
Библийн талаар Библи юу гэж хэлдэг вэ? Эртний ном орчин үеийн хүмүүст юу гэж хэлдэг вэ? Энэхүү Life.Church Библийн Төлөвлөгөө нь бидний өдөр тутмын амьдралд Бичээс ямар үүрэг гүйцэтгэж болохыг мөн Бурханы Үг нь өнөөдөр ч бидний хувьд Түүний Үг хэвээр байгааг Библи онцолсон байдгийг судалдаг.