Исаиа 53:4 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

Бэлэг
5 ѳдөр
Энэ үе бол жилийн хамгийн гайхалтай сайхан цаг байдаг хэдий ч бид ихэнхдээ л яарсан сандарсан байдалд өөрсдийгөө олж харах нь олонтай. Хэрэв бид Христ мэндэлсэн баярын бишрэм гайхамшгийг дахин бий болговол яах вэ? Пастор Крег Грошелийн Бэлэг цуврал сургаалийн 5 өдрийн Библи уншлагын тѳлѳвлѳгѳѳгөөр мэргэдийн Есүст өгсөн гурван бэлэг хэрхэн биднийг тэр сүрдэм, мөргөлийн газарт хөтлөхийг олж мэдэх болно.

Хаанчлалын Зам
5 ѳдөр
Бурхан Чуулганаа сэргээж байгаа бөгөөд бид том зургаар нь харах хэрэгтэй. Хэцүү үе ирэхэд бид бууж өгөх уруу татлагад унаж болох юм. Гэсэн хэдий ч тийм цаг хараахан ирээгүй байна. Бид цаг үеэ хэрхэн мэдэж сурах, мөн Бурханы Хаанчлалыг хэрхэн бат зогсоон, урагшлуулах стратегийг олж авахад бидэнтэй нэгдээрэй.

Христ Үхлээс амилсны баярын утга учир юунд оршдог вэ?
6 өдөр
Хүн өөрийнхөө үхлийг нэгэнтээ зөгнөжээ. Тэр зөвхөн гурван өдөр үхсэн байхаа ч бас зөгнөсөн. Түүний зөв байсан! Есүсийн үхэл болоод амилалт нь Дахин амилсан баярын түүхийн гайхалтай үнэн мөн. Христэд итгэгчид энэ өдрийг баяр болгон тэмдэглэдэг. Гэвч таны хувьд Христ Үхлээс амилсан баяр нь ямар утга учиртай вэ? Энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөө нь Христ Үхлээс амилсан баярын нууц ба гоо үзэсгэлэнг ойлгоход танд туслах болно!

Луувангийн араас хөөцөлдөх
7 өдөр
Бид бүгд л ямар нэгэн зүйлийн араас хөөцөлдөж байдаг. Ихэнхдээ хүрч чадахгүй зүйлсийнхээ араас бид хөөцөлддөг-илүү дээр ажил, илүү тохь тухтай байшин, төгс гэр бүл, бусдаар хүлээн зөвшөөрөгдөх. Гэвч энэ үнэхээр залхмаар зүйл биш гэж үү? Арай дээр арга зам гэж байдаг болов уу? Life.Church-ийн энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөө нь Пастор Грег Грошелийн сургаалийн цуврал болох Луувангийн хойноос хөөцөлдөх гэдэг цувралаас олж мэдээрэй.

Адвент: Христ мэндэлсэн баярт хүрэх аян
25 ѳдөр
Христийн мэндэлсэн баяр бол түүхэн дэх хамгийн агуу түүх юм: энэ бол Бурханы төгс итгэлтэй байдал, хүч чадал, аврал болон үл төгсөх хайрын тухай түүх юм. Ертөнцийг нүглээс аврах Бурханы нарийн төлөвлөгөө ба Хүүгийнх нь төрөлтөөр дамжуулан Бурханы амласан амлалтыг олж мэдэхийн тулд дараагийн 25 хоногийн турш хамтдаа аялцгаая.

Баяр хөөрийн Доргилт
31 өдөр
Библи бидэнд "Түүний оршихуйд баяр хөөр дүүрэн байдаг" мөн "Эзний баяр хөөр бол бидний хүч чадал" хэмээн хэлдэг. Баяр хөөр бол зүгээр л нэг сэтгэлийн хөдлөл биш; энэ нь Ариун Сүнсний үр жимсний нэг бөгөөд эргэлзээ тээнэглзэл, санаа сэтгэлээр уналт, болон ялагдалтай тэмцэх хамгийн шилдэг зэвсгийн нэг юм. Библи дээр баяр хөөрийн тухай юу заасныг сурахад, ялагдашгүй баяр хөөрөөр дүүрэн Христчин болоход өөрийгөө хүчирхэгжүүлэхэд зориулж 31 өдрийг зарцуулаарай.