Исаиа 41:10 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв
Аюулгүй байдалд бүү үлд
3 ѳдөр
Өөртөө итгэлгүй байдал, эргэлзээ, айдсын дуу хоолойны эсрэг зогсохгүй бол эдгээр нь амьдралыг тань тэр чигээр нь эзэмдэх болно. Тэдгээр дуу хоолойг зүгээр чимээгүй болгох эсвэл тоохгүй байх ямар ч боломжгүй. Энэ 3 өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр Сара Жэйкс Робертс өнгөрсөнийхөө хязгаарлагдмал байдлыг хайхралгүйгээр зогсоошгүй нэгэн болохын тулд тохь тухгүй байдлыг хэрхэн өөрийн болгохыг танд харуулах болно.
Тодорхойгүй нөхцөл байдалд ч тодорхой байх
5 ѳдөр
Биднийг тодорхойгүй байдалд байх үед Бурхан тодорхой байдаг Нэгэн! Давид Виллагийн ямар нэгэн илүү агуу зүйлд хүрэхийн тулд тодорхойгүй байдал болон сөрөг байдлын цаадахыг харах тухай түүний хамгийн сүүлийн үеийн Уншлагын Төлөвлөгөөнд нэгдэнэ үү.
Амиа хорлох ба бие махбодоо гэмтээх бодлоо ялан дийлэх нь
6 өдөр
Хэрэв танд ямар ч найдвар үгүй мэт санагдаж байгаа эсвэл бие махбодоо гэмтээх, амиа хорлох бодол орж ирж байсан бол таныг хайрладаг Бурхан гэж байгаа бөгөөд танд зориулсан зорилго Түүнд бий, Тэр тантай яг одоо хамт байгаа гэдгийг та мэдэх хэрэгтэй. Life.Church-с эрхлэн гаргасан энэхүү зургаан өдрийн Библи уншлагын төлөвлөгөө нь Бурхан таныг хэн гэж дууддаг болохыг ойлгоход тань туслах ба таны аяныг эдгэрэл рүү чиглүүлэх болно. ***Хэрэв та хүнд байдалд байгаа бол хэн нэгэнд хандана уу. Өдөр бүрийн унших хэсэгт нэмэлт материалуудыг багтаасан.
Салалт
7 өдөр
Өнөө үед гэрлэлт цуцлалт хаа сайгүй байгаа тэр ч бүү хэл чуулганд явдаг гэр бүлүүдийн дотор ч байдаг. Хэрэв эцэг эх тань хүнд нөхцөл байдал дунд байгаа бол энэ нь чиний буруу мэт эсвэл амьдрал хяналтаас гарсан мэт санагдаж болох юм. Таны үзэж туулж буй төөрөгдөл ба өвдөлтийн ид дунд Бурханыг олоход тань энэ долоон өдрийн Уншлагын Төлөвлөгөө танд туслах болно.
Амьдралын шуурган дунд Бурханы үнэнийг олохуй
10 ѳдөр
Христэд итгэгчдийн хувьд ертөнцөд бид зовлон бэрхшээлээс ангид байна гэсэн ойлголт ер байхгүй. Үнэндээ Иохан 16:33-т зовлон ирэх болно гэсэн байдаг. Хэрэв та яг одоо амьдралын шуурган дунд байгаа бол энэхүү чимээгүй цаг танд зориулагдсан ажээ. Энэ нь бидэнд амьдралын шуургыг даван туулах итгэл найдварын талаар сануулдаг. Хэрэв та яг одоо ямар нэгэн зовлон бэрхшээлтэй тулгараагүй байлаа ч, ирж буй сорилтуудыг даван туулахад тань туслах суурь болж өгөх болно.
ЯЛАГДАШГҮЙ: Тэмцээн
15 өдөр
Тамирчдын хичээлийн энэ хэсэг нь Тэмцээнд төвлөрсөн. Хэрвээ Христитгэгч хүн бусдад үйлчлэх ёстой юм бол, өрсөлдөн тэмцэх гэдэг ойлголтыг яах ёстой вэ? Христитгэлт тамирчин хүн жинхэнээсээ өрсөлдөж болох уу? Яаж тэнцвэрийг нь олох вэ? Бурхан биднийг адал явдалтай, өрсөлдөөнтэй байхаар бүтээсэн боловч, бидний хандлага мөн хэрхэн өрсөлдөж байгааг ажиглан харж байдаг юм.