Эхлэл 50:19 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

Даван туулах: Хүнд хэцүү үед хүч чадлыг олох нь
4 өдөр
Хүнд хэцүү үе тулгарах үед даван туулах боломжгүй мэт санагддаг. Гэхдээ талархах зүйл нь, Бурхан бидний асуудгаас ч, төсөөлснөөс ч илүү зүйлийг хийх чадалтай. Энэхүү 4 өдрийн төлөвлөгөөнөөс Бурхан хэрхэн таныг зовлон шаналал, урам хугаралтаас гэтэлгэдэг талаар болон зорилготойгоор өгдөг тухай олж мэд.

Шинэ жилд: Өөрчлөгдсөн амьдралаар амьдрах нь
4 өдөр
Ирэх шинэ жил бүр цоо шинэ эхлэлийн хамтаар бидэн дээр ирдэг. Биелүүлэхгүй зорилгын хамт эхлэх өнгөрсөн жилүүдийн адилаар энэ жилээ бүү эхлүүлээрэй. Энэ 4 өдрийн төлөвлөгөө эргэцүүлэн бодолт дотор таныг чиглүүлж улмаар танд цоо шинэ үзэл бодлыг өгөх болно тэгснээрээ энэ жилээ та хамгийн шилдэг жил болгох боломжтой болохын тулд юм.

Хуучин гэрээний түүхэн дэх мэргэн ухаан
5 ѳдөр
Заримдаа Хуучин гэрээг ойлгоход ярвигтай байдаг ч амьдралд хэрэгжүүлж болох мэргэн ухаанаар дүүрэн түүхүүд энд агуулагддаг. Энэхүү 5 өдрийн төлөвлөгөөгөөр бид Хуучин гэрээний түүхүүдэд (зарим нь бусдаасаа илүү танигдсан) шумбах бөгөөд, улмаар итгэлийг маань сорих, барьж босгох шинэ ойлголтыг олж авах болно.

Эргэн ирэлт: Оройтоогүй байна, та хэзээ ч хэтэрхий холдоогүй
7 өдөр
Энэхүү уншлагын төлөвлөгөө маань Луи Гиглиогийн "Эргэн ирэлт: Оройтоогүй байна, та хэзээ ч хэтэрхий холдоогүй" гэдэг номон дээр суурилсан 7 өдрийн чимээгүй цагийг багтаасан. Уншлага бүр нь Бичээс дэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн жишээн дээр тулгуурлан, эргэн ирэх шаардлагатай хүмүүст шинэ эхлэл өгөх ажлыг Бурхан хэрхэн хийж байгааг харуулах болно.

Биднийг шархлуулсан хүмүүсийг уучлах нь
7 өдөр
Бид сэтгэлийн ч бай эсвэл бие махбодын ч бай аль шархаар зовж байгаа эсэхээс үл хамааран уучлал бол Христитгэлт амьдралын тулгуур чулуу юм. Есүс Христ гэм буруугүй үхэл хүртэл бүх шударга бус, зөвт бус байдлуудыг биеэрээ туулсан. Гэтэл амьдралынхаа сүүлчийн цагт загалмай дээр Түүнтэй хамт цовдлогдсон доог тохуу хийгч дээрэмчин тэр ч бүү хэл Өөрийг нь цовдолсон хүмүүсийг Тэр уучилсан байдаг.