Эхлэл 28:15 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв
Тэмцэлдэхээ боль: Чимээгүй цагийн энгийн хөтөч
5 ѳдөр
Тэмцэлдэхээ боль. Зарим хүмүүсийн хувьд энэ хоёр энгийн үгс хурдаа сааруулах урилга байдаг. Бусад хүмүүсийн хувьд өссөөр байх дуу чимээ ихтэй ертөнцөд огт боломжгүй мэт, хүршгүй мэт эсвэл үүнийг хадгалсаар байхад зүгээр л ямар ч боломжгүй мэт санагддаг. Брайн Хэйсли тэмцэлдэхээ болихын тулд хэрхэн зүрх сэтгэл маань тайван байх хэрэгтэй гэдгийг мөн дүүрэн, зав чөлөөгүй амьдрал дунд байх үедээ ч хүртэл Бурхантай хамт чимээгүй цагийг хэрхэн хийж болохыг харуулдаг.
ТЭВЧЭЭР ДОТОР ХҮЛЭЭ: 7 өдөр Бурханы амлалтыг хүлээ
7 өдөр
Бидэнд Бурханаас өгсөн амлалт байдаг ч заримдаа амьдрал маань Бурханы амласан амлалтаар явахгүй байгаа мэт байдаг. Эсвэл бид амьдралынхаа шийдвэрлэх мөчид Бурханы дуу хоолойг шууд сонсохыг хүсэвч чимээгүй байдлыг сонсдог. Энэхүү 7 өдрийн чимээгүй цагийн төлөвлөгөөгөөр Бурхан чимээгүй мэт санагдах үед Бурханы хүслийн дагуу хэрхэн алхах талаар таны зүрхэнд ярих болно.
Бурхантай өрнүүлэх харилцан яриа
12 Ѳдѳр
Бурхантай өрнүүлэх харилцан яриа бол илүү дотно залбирлын амьдралд баяртайгаар шумбан орж, Бурханы дуу хоолойг сонсох амьдралд ойр аргуудад анхаарал хандуулах явдал юм. Бурхан биднийг бүхий л амьдралынхаа туршид Өөртэй нь тасралтгүй харилцан яриа өрнүүлсээр байгаасай гэж хүсдэг бөгөөд энэ нь зүг чиг, харилцаа, зорилгодоо бүхий л өөрчлөлтийг авч ирэх яриа юм. Энэхүү уншлагын төлөвлөгөө нь Бурханы зүрхэнд хүрэх ил тод, хувийн түүхүүдээр дүүрэн. Тэр бидэнд хайртай!