Эхлэл 2:24 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв
Хаанчлалын харилцаанууд – Гэрлэлт, Болзолт ба Ганц бие байдлын талаарх төлөвлөгөө
3 ѳдөр
Хэзээ нэгэн цагт гэрлэх талаар та бодож үзэж байсан уу? Харилцаа тань Бурханы хүсэх харилцаа мөн эсэх талаар та тунгаан бодож байсан уу? Ганц бие байх нь зайлшгүй зүйл мэт танд санагдах үе гарч байсан уу? Амьдралын эдгээр чухал үеүдийн талаар Библи юу гэж хэлдэг болохыг олж мэдэхийн тулд цааш нь уншаарай.
Хэрхэн гэрлэх хүртлээ секс хийхгүй байх вэ?
3 ѳдөр
Бид гэрлэхээс өмнөх сексэд итгэдэг эсэхийг маань хэн нэгэн биднээс асуух үед "тийм бас үгүй" гэж бид хариулдаг. Өнгөц харахад энэ нь төөрөгдүүлэхүйц хариулт боловч энэ нь маш чухал санааг гаргах боломжийг бидэнд олгодог. Хүн болохын маань хувьд Бурхан бэлгийн амьдралыг бидэнд зөвшөөрдөг бөгөөд гэнэт бид бэлгийн дуршилгүй болох боломжгүй. Энэхүү шалтгааны улмаас гэрлэлтээс өмнөх бэлгийн харилцаанд бид итгэдэг. Бид аливаа зүйлийг дагахдаа маш түргэн хэдий ч гэрлэхээс өмнө бэлгийн харилцаатай байх нь Бурханы зарчмаас гажсан зүйл болох нь тодорхой.
Сорилтын өмнө зогсох нь
4 өдөр
Дэлхий ертөнц маань эрчүүдээр дүүрэн хэдий ч өөрсдийнхөө үйлдлүүд, гэр бүл, чуулган болоод амьдарч буй хотынхоо төлөөх хариуцлагыг өөртөө үүрч, өндийн босох тэнгэрулсын эрчүүдийг Бурхан хайж байна. Ийм байдалтайгаар манлайлал хийх үед амьдралын маань бүхий л талаар дамжуулан Бурхан томруулагдах болно.
Хаанчлалын гэрлэлт
5 ѳдөр
Гэрлэлт нь агуу баяр хөөр ба бэрхшээлүүдийг агуулдаг. Бэрхшээл гэж хэлж буй шалтгаануудын нэг нь гэрлэлтийн Библийн дагуух зорилгыг бид мартсан байдаг учраас юм. Бид Бурханыг гэрлэлтээсээ авч холдуулан, гэрлэлтийг аз жаргал хэмээн тодорхойлсон аж. Гэвч дэлхий даяар Түүний гар сунгалтыг хүргэх замаар Бурханыг алдаршуулахын тулд гэрлэлт оршин тогтнодог. Энэ таван өдрийн чимээгүй цагийн судлалаар Доктор Тони Эванс таныг хаанчлалын гэрлэлтийн аянаар хөтлөн дагуулах болно.
Гэрлэлтийн Өмнөх Сургалт
5 ѳдөр
Хүчирхэг гэрлэлт бол зүгээр л автоматаар бий болчихдог зүйл биш юм. Таныг насан туршид үргэлжлэх эрүүл бөгөөд хүчирхэг гэрлэлтийг бий болгоход шаардагдах зөв хандлага, үнэ цэнэ болон зуршлуудыг олж мэднэ гэж бид найдаж байна. The Marriage Book-ийн зохиолчид болох Ники Ли, Сила Ли нарын бүтээсэн "Гэрлэлтийн Өмнөх Сургалт"-аас энэхүү 5 өдрийн төлөвлөгөөг боловсруулсан болно.
Гэрлэлт
5 ѳдөр
Гэрлэлт бол төвөгтэй бас урамшуулахуйц харилцаа бөгөөд "Тийм, би зөвшөөрч байна" гэдэг үгс бол зөвхөн эхлэл болохыг бид мартах гээд байдаг. Завшаантай зүйл гэвэл, нөхөр болон эхнэрийн аль аль талаас Библи дээр гэрлэлтийн талаар дурьдсан олон зүйлс байдаг. Энэ уншлагын төлөвлөгөөгөөр таны өдөр бүр унших Бичээсийн сургаалиуд нь Бурхан гэрлэлтийг ямар байлгахаар бүтээсэн талаар улам илүү ойлгож авахад—бас явцын дундаа нөхөр юмуу эхнэртэйгээ харилцах харилцаагаа гүнзгийрүүлэхэд тань туслахаар бүтээгдсэн.
Гэрлэсэн хосын сургалт
7 өдөр
Гэрлэлт бол бие биедээ улам ойртож дотносон, харилцан хамаарал нь нэмэгдэх хамгийн нандин харилцаа юм. Гэхдээ энэхүү нандин харилцаа нь аяндаа бий болчихдог зүйл биш. Сэтгэлийн холбоогоо бат бөх байлгахыг хүсэж байгаа л бол бид ханийн харилцаандаа ач холбогдол өгч анхаарал хандуулсаар байх ёстой. Ники болон Сила Ли нарын "Гэрлэсэн хосын сургалт" номоос сэдэвлэн зохиосон энэхүү 7 өдрийн төлөвлөгөө нь эрүүл гэр бүлийг бий болгох, гэр бүлийн харилцаа холбоог бэхжүүлэх, түүнчлэн хэрэв энэхүү харилцаа холбоо тань алдлагдсан бол хэрхэн сэргээх талаарх арга замуудыг танд танилцуулах зорилготой юм.