Эхлэл 2:18 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв
![Миний бизнес Бурханых](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F51868%2F640x360.jpg&w=1920&q=75)
Миний бизнес Бурханых
3 Өдөр
Бизнес хийж байгаа хүн өөрийнхөө бүтээж босгосон бизнесээ минийх, өөрийнх гэж өмчлөх сэтгэл амархан төрдөг. Харин цаад утга учир нь үнэндээ зөвхөн таны бизнес, бизнесийн санаа, ашиг орлогоор хязгаарлагдахгүй гэвэл та яах вэ? Бүхнийг захирагч Эзэн Бурхандаа өөр байгаа бүхнээ өргөвөл, тэр бүхнээс чинь илүү агуу зүйл таныг хүлээж байгаа гэвэл ямар байх бол? Хэрхэн Бурханы хамтран эзэмшигч болох вэ, хэрхэн Бурханы өгсөн нөөц бололцоог ашиглах вэ, хэрхэн Түүнд эргүүлэн өгөх вэ гэдгийг суралцацгаая. Faith Driven Entrepreneur хөдөлгөөний God Owns My Business хуваарийг орчуулан хүргэлээ.
![Сорилтын өмнө зогсох нь](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F25835%2F640x360.jpg&w=1920&q=75)
Сорилтын өмнө зогсох нь
4 өдөр
Дэлхий ертөнц маань эрчүүдээр дүүрэн хэдий ч өөрсдийнхөө үйлдлүүд, гэр бүл, чуулган болоод амьдарч буй хотынхоо төлөөх хариуцлагыг өөртөө үүрч, өндийн босох тэнгэрулсын эрчүүдийг Бурхан хайж байна. Ийм байдалтайгаар манлайлал хийх үед амьдралын маань бүхий л талаар дамжуулан Бурхан томруулагдах болно.
![Гэрлэлтийн Өмнөх Сургалт](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F22661%2F640x360.jpg&w=1920&q=75)
Гэрлэлтийн Өмнөх Сургалт
5 ѳдөр
Хүчирхэг гэрлэлт бол зүгээр л автоматаар бий болчихдог зүйл биш юм. Таныг насан туршид үргэлжлэх эрүүл бөгөөд хүчирхэг гэрлэлтийг бий болгоход шаардагдах зөв хандлага, үнэ цэнэ болон зуршлуудыг олж мэднэ гэж бид найдаж байна. The Marriage Book-ийн зохиолчид болох Ники Ли, Сила Ли нарын бүтээсэн "Гэрлэлтийн Өмнөх Сургалт"-аас энэхүү 5 өдрийн төлөвлөгөөг боловсруулсан болно.
![Гэр бүлээ нэгдүгээрт тавих нь үнэхээр чухал](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F2575%2F640x360.jpg&w=1920&q=75)
Гэр бүлээ нэгдүгээрт тавих нь үнэхээр чухал
7 өдөр
Маш хурдацтай өрнөж буй энэ нийгэмд бидэнд тулгардаг нийтлэг бэрхшээл бол хувийн амьдрал, гэр бүл, ажил мэргэжлийн хооронд хэрхэн тэнцвэртэйгээр амьдарч энэ бүгдэдээ амжилттай байх юм. Гэвч ихэвчлэн эрүүл бус, стресстэй ажлын үр дүнд хурцадмал байдал, шаардлагагүй стресс бий болж аажмаар бидний бүтээмж мууддаг байна. "7F-н Сайн Сайхан байдал" загварыг хэрэглэх нь амьдралаа илүү сайн удирдаж, ажилдаа амжилттай, гэр бүлийн харилцаагаа сайжруулахад бидэнд туслах болно.
![Хамт олон: Амьдралыг хамтдаа олох нь](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F16259%2F640x360.jpg&w=1920&q=75)
Хамт олон: Амьдралыг хамтдаа олох нь
7 өдөр
18 хүрмэгцээ л амьдралынхаа бүхий л учрыг олох ёстой мэт танд санагддаг. Гэвч хэрэв та учрыг нь хараахан олоогүй байгаа бол яах вэ? Энд л байх боловуу гэж бодсон газартаа яг одоо та байхгүй байгаа бол яах вэ? Та ганцаараа биш. Хамт олон хэмээх Life.Church-с идэр залуу насанд хүрэгчдэд зориулсан 7 өдрийн энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөөгөөр дамжуулан амьдралынхаа хамгийн том асуултад хамтдаа хариулцгаая.