Эхлэл 1:26 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв
![Хаанчлалын гэрлэлт](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F12962%2F640x360.jpg&w=1920&q=75)
Хаанчлалын гэрлэлт
5 ѳдөр
Гэрлэлт нь агуу баяр хөөр ба бэрхшээлүүдийг агуулдаг. Бэрхшээл гэж хэлж буй шалтгаануудын нэг нь гэрлэлтийн Библийн дагуух зорилгыг бид мартсан байдаг учраас юм. Бид Бурханыг гэрлэлтээсээ авч холдуулан, гэрлэлтийг аз жаргал хэмээн тодорхойлсон аж. Гэвч дэлхий даяар Түүний гар сунгалтыг хүргэх замаар Бурханыг алдаршуулахын тулд гэрлэлт оршин тогтнодог. Энэ таван өдрийн чимээгүй цагийн судлалаар Доктор Тони Эванс таныг хаанчлалын гэрлэлтийн аянаар хөтлөн дагуулах болно.
![Ач холбогдол бүхий эмэгтэй: Бурхан дотор өөрийн мөн чанараа мэдэх нь](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F17133%2F640x360.jpg&w=1920&q=75)
Ач холбогдол бүхий эмэгтэй: Бурхан дотор өөрийн мөн чанараа мэдэх нь
5 ѳдөр
Бидний гадна төрх болон ур чадварууд нь бидний хэн болох мөн чанар биш бөгөөд энэ нь бидний амьдралд хэзээ ч тодорхой байр суурийг эзлэх ёсгүй. Бид өөрсдийн үнэ цэн болон жинхэнэ чадамжийг Бурханы үнэлэмжээр хэмжих ёстой. Чухал ач холбогдол бүхий эмэгтэйн хувьд Бурхан таныг хэн гэж хэлсэнтэй санал нийлэх хэрэгтэй. Мөн чанар байр суурийн талаарх хүчирхэг үнэн бол: Бурхан дотор өөрийгөө хэн гэдгийг мэдэх хүртэл бид өөрсдийгөө хэн болохыг мэддэггүй.
![Дэлхийг хэрхэн аврах (гүй байх) вэ: Яг хажуудаа байгаа хүмүүст Бурханы хайрыг илчлэх талаарх үнэн](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F27197%2F640x360.jpg&w=1920&q=75)
Дэлхийг хэрхэн аврах (гүй байх) вэ: Яг хажуудаа байгаа хүмүүст Бурханы хайрыг илчлэх талаарх үнэн
5 ѳдөр
Хайртай хүмүүсийнхээ төлөө тэмцэж мөн Бурханы хувьд тэд ямар үнэ цэнтэй болохыг нь бусдад харуулахыг та хүсэж байна уу? Энэ 5 өдрийн уншлагын төлөвлөгөө бол Хосанна Вонгийн Дэлхийг хэрхэн аврах (гүй) байх вэ гэдэг номд үндэслэсэн бөгөөд Бурханы таныг дуудсанчлан бусдыг хайрлахаас хойш татаж буй худлуудыг олж нээдэг. Түүнийг таньж мэдэх мөн өөрийнхөө онцгой туршлагаараа дамжуулан Түүнийг бусадтай хуваалцахыг олж мэдэхэд Есүсийн урилгыг олж нээхэд зориулж цаг гарга.
![Зуршлууд](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F13743%2F640x360.jpg&w=1920&q=75)
Зуршлууд
6 өдөр
Өөрчлөлт нь амаргүй боловч боломжгүй зүйл бас биш юм. Хэд хэдэн жижиг зуршлаас эхлэх нь өнөөдөр та өөрийгөө хэрхэн харж буйг тань өөрчлөх боломжтой бөгөөд маргааш таны ямар байхыг хүсч байгаа хүн рүү таныг өөрчилж чадна. Энэхүү Life.Church -с эрхлэн гаргасан Библи уншлагын төлөвлөгөө нь тогтвортой үлдэх өдөр бүрийн зөв зуршлуудыг хэвшүүлэхийн тулд Судрыг энгийн товчилсон байдлаар судалдаг.
![Христ Үхлээс амилсны баярын утга учир юунд оршдог вэ?](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F19191%2F640x360.jpg&w=1920&q=75)
Христ Үхлээс амилсны баярын утга учир юунд оршдог вэ?
6 өдөр
Хүн өөрийнхөө үхлийг нэгэнтээ зөгнөжээ. Тэр зөвхөн гурван өдөр үхсэн байхаа ч бас зөгнөсөн. Түүний зөв байсан! Есүсийн үхэл болоод амилалт нь Дахин амилсан баярын түүхийн гайхалтай үнэн мөн. Христэд итгэгчид энэ өдрийг баяр болгон тэмдэглэдэг. Гэвч таны хувьд Христ Үхлээс амилсан баяр нь ямар утга учиртай вэ? Энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөө нь Христ Үхлээс амилсан баярын нууц ба гоо үзэсгэлэнг ойлгоход танд туслах болно!
![Эрэл хайгуул](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F9245%2F640x360.jpg&w=1920&q=75)
Эрэл хайгуул
7 өдөр
Энэхүү 7 өдрийн Уншлагын төлөвлөгөөнд Бэт Мүүр таныг хамгийн сайн мэддэг Нэгэнтэй дотно харилцаанд чиглүүлэхэд Бичээс дээрээс асуултуудыг авч ашигласан аж. Өгүүлбэрийн төгсгөл дэх тахир тэмдэг нь сониуч зан, сонирхол магадгүй эргэлзээг илэрхийлдэг. Асуулт бол эмзэг байдал, дотно байдалд урих урилга байдаг. Библи ийм төрлийн урилгаас зайлсхийдэггүй. Бүтээгчээсээ Бурханы хүмүүс асуултуудыг дахин дахин асуухыг нь бид хардаг. Бид мөн ертөнцийг бүтээгч Бурхан Өөрийнхөө бүтээлээс асуулт асуухыг нь хардаг. Эрэл хайгуул бол урилгыг хүлээн авах сорилт юм. Үгийг гүн гүнзгий судлахад, Бурханы асуух асуултуудад хариулахад, Түүний өмнө асуултуудаа авч ирэхэд суралц. Тахир тэмдгийг Эцэгтэй харилцах дотно харилцаа руу таныг чиглүүлэх газрын зураг болго.
![Есүс надад хайртай](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F23705%2F640x360.jpg&w=1920&q=75)
Есүс надад хайртай
7 өдөр
"Христитгэлтэн болохын тулд би юунд итгэх хэрэгтэй вэ?" гэж хэн нэгэн хүн таниас асуувал та юу гэж хэлэх вэ? "Есүс надад хайртай даа, Библи надад хэлсэн дээ" гэдэг олны дуртай дууны энгийн үгсийг ашиглах замаар сэтгүүлчээс пастор болсон нэгэн хүн итгэдэг зүйл тань юу болох, яагаад гэдгийг ойлгоход танд туслах болно. Хамгийн их борлуулалттай номыг зохиогч Жон Эс. Дикерсон христитгэлийн гол чухал итгэлүүдүүд тодорхой бас итгэмжтэйгээр тайлбарлан мөн яагаад эдгээр итгэлүүд чухал болох талаар харуулдаг.
![Бид ажлаараа Бурханд мөргөх нь](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F41893%2F640x360.jpg&w=1920&q=75)
Бид ажлаараа Бурханд мөргөх нь
13 хоног
Бид сэрүүн байх ихэнх цагаа ажил хийж өнгөрүүлдэг. Ажил хөдөлмөр үнэндээ бидний амьдралын хамгийн чухал үйл ажиллагаа байдаг. Эхлэл 1-2 бүлэг дээр ажил хөдөлмөр нь бидний Бурханаас хүлээж авсан анхны тушаал гэдгээс энэ нь тодорхой харагддаг. Бид Бурхантай хамтран Түүний бүтээлийн сайн нярав байхаар бүтээгдсэн. Энэхүү цуврал судлалаар Бурханы Үгийн дагуух ажил хөдөлмөрийн талаарх өөр өөр ойлголтуудыг авч үзэх болно.