Галат 2:20 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв
Христитгэлтний итгэдэг 9 нийтлэг худал: 3 цувралын 3 дахь хэсэг
3 ѳдөр
Магадгүй Бурхан таны бодож байгаа шиг Нэгэн биш байж болох юм. Магадгүй Тэр таны бодож байгаагаас хамаагүй дээр Нэгэн ч байж болох юм. Энэхүү чимээгүй цагийн судлал нь бид бүхний сонсдог зарим Христ итгэлийн талаарх яриа нь үнэндээ Библийн дагуу бус, худал хуурмаг зүйлс болохыг олж танихад туслах болно. Эдгээр худлууд гэм хоргүй мэт санагдаж болох ч бидний итгэлд хор хөнөөл учруулж, асар олон итгэгчдийг сүнсний хувьд төлөвшөөгүй байдалд гацаадаг аж. Амьдралдаа зоригжуулалт, эрх чөлөөг авч ирэхийн тулд Библи дээрх Бурханы тухай үнэнээр дамжуулан эдгээр худлуудтай хэрхэн нүүр тулахыг суралцаарай.
Андрей Муррейн чимээгүй цагийн судлал
7 өдөр
Анрей Муррей бол олон ном бас алслагдсан мөргөлчдөд Бурханы Үгийг түгээхэд зориулж бяцхан чимээгүй цагуудыг бичсэн Өмнөд Африкын пастор байсан. Муррейн эдгээр номууд болоод урам өгөхүйц чимээгүй цагуудын хураамж нь Бурхантай алхах алхаанд тань өдөр бүрийн тайвшрал, шинэчлэлтийг авч ирэх болно.
Амьдралын шуурган дунд Бурханы үнэнийг олохуй
10 ѳдөр
Христэд итгэгчдийн хувьд ертөнцөд бид зовлон бэрхшээлээс ангид байна гэсэн ойлголт ер байхгүй. Үнэндээ Иохан 16:33-т зовлон ирэх болно гэсэн байдаг. Хэрэв та яг одоо амьдралын шуурган дунд байгаа бол энэхүү чимээгүй цаг танд зориулагдсан ажээ. Энэ нь бидэнд амьдралын шуургыг даван туулах итгэл найдварын талаар сануулдаг. Хэрэв та яг одоо ямар нэгэн зовлон бэрхшээлтэй тулгараагүй байлаа ч, ирж буй сорилтуудыг даван туулахад тань туслах суурь болж өгөх болно.
Зоригтой + Үзэсгэлэнтэй II
10 өдөр
Зоригтой + үзэсгэлэнтэй II бол анхны Зоригтой + Үзэсгэлэнтэй хичээлийн үргэлжлэл юм. Энэ бол эмэгтэй тамирчдад зориулсан 10 өдрийн хичээлийн төлөвлөгөө бөгөөд багаар эсвэл бүлгийн зохион байгуулалттайгаар хийж болно. Олон эмэгтэй тамирчдад тулгардаг зориг, мэргэн ухаан, Гоо үзэсгэлэн, үнэ цэнэ, хүч чадал зэрэг асуудлуудын талаар библийн ойлголтыг зааснаар тамирчид Жинхэнэ гоо үзэсгэлэнг ойлгож, бурханлаг, эмэгтэйлэг, өрсөлдөх сэтгэлтэй байх боломжтой юм.