Ефес 4:30 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

Зүрхний дайснууд
5 ѳдөр
Бие махбодын хувьд эрүүл бус зүрх биеийг сүйрүүлдэгтэй адилхан сэтгэл хөдлөл ба сүнсний хувьд эрүүл бус зүрх таныг болоод харилцаануудыг тань устгах боломжтой. Дараагийн таван өдрийн туршид зүрхний дөрвөн түгээмэл дайснууд болох - гэм буруу, уур, шунал болон атаархалыг өөрөөсөө эрж хайхад туслах-мөн тэдгээрийг хэрхэн авч хаяхыг заах боломжийг Анди Стэнлид олгоцгооё.

Биднийг шархлуулсан хүмүүсийг уучлах нь
7 өдөр
Бид сэтгэлийн ч бай эсвэл бие махбодын ч бай аль шархаар зовж байгаа эсэхээс үл хамааран уучлал бол Христитгэлт амьдралын тулгуур чулуу юм. Есүс Христ гэм буруугүй үхэл хүртэл бүх шударга бус, зөвт бус байдлуудыг биеэрээ туулсан. Гэтэл амьдралынхаа сүүлчийн цагт загалмай дээр Түүнтэй хамт цовдлогдсон доог тохуу хийгч дээрэмчин тэр ч бүү хэл Өөрийг нь цовдолсон хүмүүсийг Тэр уучилсан байдаг.

Анна Лайтын бэлтгэсэн Харьцуулалтаас чөлөөлөгдөх нь 7 өдрийн чимээгүй цаг
7 өдөр
Одоо амьдарч буйгаас тань хамаагүй бялхсан амьдралыг Бурхан танд санал болгодог хэдий ч дараагийн алхамд орохоос харьцуулалт таныг хойш нь татдаг гэдэг бол гунигтай үнэн мөн. Энэ уншлагын төлөвлөгөөгөөр Анна Лайт чадвар чадамжинд тань харьцуулалтын тавьсан тагийг эвдэхүйц ойлголтуудыг илчилж мөн Бурханы танд бэлтгэсэн эрх чөлөөтэй бас бялхам амьдралаар амьдрахад тань туслах болно.

21 өдрийг Ефес номонд
21 ѳдөр
Ефес ном бол Бурхан болоод бидний доторх Түүний авралын үйлсийн талаарх үнэнээр маш баялаг ном. Бурхан болоод өөрийнхөө талаар суралцахын хамтаар энэ текст рүү улам илүү гүн шумбахад танд туслахын тулд энэ төлөвлөгөө чиглэгдсэн. Өдөр бүрийн зургаан алхамыг хийх нь Бурханы Үгийг унших бас үүнтэй холбогдох зуршлийг тогтооход танд туслах болно. Christian Standard Bible (CSB)-с энэ төлөвлөгөөг гаргасан болно. CSBible.com-с дэлгэрэнгүйг үзнэ үү.

Ариун Мэдрэмж- Бүх л түвэгтэй асуудлуудад Библийн дагуу Хандах
30 Өдөр
Бурхан яг л энэ цаг мөчид хайрлагдах зохисгүй нэгнийг хайрлах, хямралын үед амар тайвныг цацруулах, мөн ямар ч нөхцөл байдлыг үл тоон баяр хөөрийг харуулахаар таныг бүтээсэн бөгөөд байрлуулсан. Энэ нь магадгүй боломжгүй мэт санагдах боловч, Библи дээр таны төрөлхийн мэдрэмж болон тэдгээрийг яаж удирдах талаар юу гэсэн байдгийг судалснаар та эдгээрийг хийж чадах болно. Энэ чимээгүй цагаар бид бүгдэд өдөр бүр ирдэг жирийн мөн зарим үед тохиолдох жирийн бус түвэгтэй асуудлууд, бас мэдрэмжээ хэрхэн Бурханлаг арга замаар удирдах талаархи Библийн дагуух тайлбаруудыг бид судлах болно.