Колоссай 3:19 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв
Хайр ба Гэрлэлт
5 Ѳдөр
Бичээсийн хүрээнд гэрлэлтэндээ анхаарал хандуулснаараа бид Бурханд харилцаагаа шинээр харах харааг бидэнд өгөх мөн хоорондын нэгдлийг маань хүчирхэгжүүлэх боломжийг олгодог. Хайр ба Гэрлэлт Уншлагын төлөвлөгөө нь Бичээс дээр тулгуурласан сургаал бас богино хэмжээний бодох зүйлийг өдөр бүр агуулсан бөгөөд эхнэр юмуу нөхөртэйгээ ярилцах мөн залбиралыг агуулсан. Энэхүү таван- өдрийн Уншлагын Төлөвлөгөө нь насан туршийн харилцаандаа хөрөнгө оруулахад чинь туслах богино- хугацааны зориулалт болно.
FCA: Дасгалжуулагчийн Зүрх Сэтгэл Чимээгүй Цаг
7 өдөр
Дасгалжуулагч та бол тамирчдаа бэлтгэж, удирдан чиглүүлснээр ялалтанд хүрэхэд нь урам зориг хайрлах эх сурвалж юм. Гэвч дасгалжуулагч хүний завгүй амьдрал таны эрч хүч, урам зоригийн ундарга болох Библийг судлах цагаас хулгайлсаар байх вий. Өдөр тутам өмнө чинь тулгарч болох саадыг давах хүчийг авахын тулд Бурхантай цаг өнгөрөөх нь таны ялалтын стратеги байх болно. Дасгалжуулагчийн зүрх сэтгэл хэмээх чимээгүй цаг таныг Есүс Христтэй холбож, Библийг дасгалжуулалтай холбоход чинь туслах болно.
Санхүүгийн замаа олох
28 Өдөр
Энэхүү уншлагын хөтөчийг NewSpring-ын ажилтнууд болон сайн дурынхан таны санхүүгийн аянд туслах зорилгоор бүтээсэн. Өдөр бүр нэг чимээгүй цагийн судлалын материалыг уншиж улмаар хангагдсан Бичээс, асуултууд, залбиралуудыг ашиглан Бурхантай цагийг өнгөрөө. Санхүүгийнхээ хувьд Бурханыг хамгийн түрүүнд тавихад танд тусламж хэрэгтэй байна уу? Үнэ төлбөргүй сарын болон долоо хоног тутмын төсвийн маягтыг татаж авах, номлолуудыг үзэх, улмаар амжилттай түүхүүдээр урам зоригийг олж авахын тулд www.newspring.cc/financialplanning -д зочилно уу