2Коринт 5:20 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв
Бурханы Хийсэн Бүхнийг Санах
5 Ѳдөр
Бид бүгдээрээ ирээдүйгээ мэдэхийг хүсдэг хэдий ч өнгөрснөө хэзээ ч мартаж болохгүй. Энэ уншлагын төлөвлөгөө нь Бурхан таныг хэн байхаар бүтээсэн тэр хүн болгохын тулд хийсэн бүхнийг 5 өдрийн турш судлах,эргэн сануулах зорилготой. Өдөр бүрийн Библи уншлага, чимээгүй цаг нь таньд Христтэй алхах алхааны тань гол чухал үйл явдлуудыг эргэн санахад туслах болно.
Бурхан руу буцах замаа олох
5 ѳдөр
Амьдралаас илүү ихийг хүсэн хүлээж байна уу? Илүү ихийг гэдэг нь—Бурхантай харилцах харилцаа чинь яг одоо ямар ч байсан Бурхан руу эргэн ирэхийг хүсч байгааг хэлж байгаа юм. Бид Бурхан руу буцах замаа олох үедээ—бүгд л хурдны анхааруулах тэмдэглэгээ—эсвэл сэрээлтийг мэдэрдэг. Эдгээр сэрээлтүүд бүрийн аялал нь таны яг одоо хаана байгаа, хаана байхыг хүсч байгаа хоёрын хоорондх тэр зайг ойртуулж байдаг. Бид Бурханыг олохыг хүсч байхад, Тэр олдохыг үүнээс хавьгүй ихээр хүсдэг.
Дэлхийг хэрхэн аврах (гүй байх) вэ: Яг хажуудаа байгаа хүмүүст Бурханы хайрыг илчлэх талаарх үнэн
5 ѳдөр
Хайртай хүмүүсийнхээ төлөө тэмцэж мөн Бурханы хувьд тэд ямар үнэ цэнтэй болохыг нь бусдад харуулахыг та хүсэж байна уу? Энэ 5 өдрийн уншлагын төлөвлөгөө бол Хосанна Вонгийн Дэлхийг хэрхэн аврах (гүй) байх вэ гэдэг номд үндэслэсэн бөгөөд Бурханы таныг дуудсанчлан бусдыг хайрлахаас хойш татаж буй худлуудыг олж нээдэг. Түүнийг таньж мэдэх мөн өөрийнхөө онцгой туршлагаараа дамжуулан Түүнийг бусадтай хуваалцахыг олж мэдэхэд Есүсийн урилгыг олж нээхэд зориулж цаг гарга.
Ажил үйлсийнхээ төлөө залбирах 7 залбирал
7 өдөр
Таны ажил бол илгээлтийн талбар. Шинэ бизнес эхлүүлэх, ажилд орох, одоогийн ажлаа өөр өнцгөөс харах зэргийн аль нь ч бай энэхүү 7 өдрийн залбирал таныг Бичээс рүү хөтлөх болно. Түүгээр ч барахгүй таныг хайрлаж, аварч, хаа байгаа газартаа Түүний гэрч байлгахаар дуудсан Амьд Бурхантай та халуун яриа өрнүүлэх эхлэл болно. She Works His Way үйлчлэлийн зөвшөөрөлтэйгөөр хөрвүүлэн нийтлэв.