2Коринт 5:14 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

Бурханы Хийсэн Бүхнийг Санах
5 Ѳдөр
Бид бүгдээрээ ирээдүйгээ мэдэхийг хүсдэг хэдий ч өнгөрснөө хэзээ ч мартаж болохгүй. Энэ уншлагын төлөвлөгөө нь Бурхан таныг хэн байхаар бүтээсэн тэр хүн болгохын тулд хийсэн бүхнийг 5 өдрийн турш судлах,эргэн сануулах зорилготой. Өдөр бүрийн Библи уншлага, чимээгүй цаг нь таньд Христтэй алхах алхааны тань гол чухал үйл явдлуудыг эргэн санахад туслах болно.

Гүн суурилагдсан амьдрал
5 ѳдөр
Нью-Йоркийн пастор Рич Виллодасын тодорхойлсончлон гүн суурилагдсан амьдрал бол сүнслэг төлөвшлийн олон давхаргыг хооронд нь нэгтгэх, огтлолцуулах, орооцолдуулах, сүлжих замаар тодорхойлогддог гэжээ. Ийм амьдрал нь биднийг залбирлаар Бурхантай хамт амьдралаа хөгжүүлж, эвлэрэл рүү тэмүүлж, шударга ёсны төлөө ажилладаг, эрүүл дотоод амьдралтай, бие махбод болон бэлгийн харилцаагаа бидэнд хариуцуулан өгсөн бэлэг гэж үздэг хүмүүс байхыг уриалдаг.

Паул Триппын Талархлын баярт зориулсан өдөр бүрийн чимээгүй цагийн судлал
12 Ѳдѳр
Талархлын баяр бол Бурханы бидэнд өгөөмрөөр өгсөн сайн сайхан бүхий л зүйлийг эргэн санах цаг мөч мөн. Гэвч заримдаа бидэнд өгөгдсөн олон бэлгийн төлөө талархахад зориулан цаг гаргахад минь баярын зав чөлөөгүй байдал саад болдог. Паул Давид Триппын бэлтгэсэн урамшуулахуйц чимээгүй цагийн судлал нь уншихад зөвхөн 5 минут шаардагдахуйц богинохон чимээгүй цагийн судлал хэдий ч өдрийнхөө туршид Бурханы өршөөлийг тунгаан бодоход таныг урамшуулах болно.