1Иохан 4:15 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

Христитгэлтний итгэдэг 9 нийтлэг худал: 3 цувралын 2 дахь хэсэг
3 ѳдөр
Магадгүй Бурхан таны бодож байгаа шиг Нэгэн биш байж болох юм. Магадгүй Тэр таны бодож байгаагаас хамаагүй дээр Нэгэн ч байж болох юм. Энэхүү чимээгүй цагийн судлал нь бид бүхний сонсдог зарим Христ итгэлийн талаарх яриа нь үнэндээ Библийн дагуу бус, худал хуурмаг зүйлс болохыг олж танихад туслах болно. Эдгээр худлууд гэм хоргүй мэт санагдаж болох ч бидний итгэлд хор хөнөөл учруулж, асар олон итгэгчдийг сүнсний хувьд төлөвшөөгүй байдалд гацаадаг аж. Өөрийн амьдралдаа зоригжуулал, эрх чөлөөг авчрахын тулд Библи дээрх Бурханы тухай үнэнээр дамжуулан эдгээр худлуудтай хэрхэн нүүр тулахыг суралцаарай.

Бурханы сэтгэлийг мэдэх нь
4 өдөр
Бид Бурханы тухай үнэн биш зүйлд амархан автдаг. Заримдаа бид олон нийтийн мэдээллийн хэрэгсэл эсвэл мэдээг хараад Түүний талаар асуулт төрж, эргэлзэх үе байдаг. Тиимээс Бурханы тухай үнэн гэж юу вэ? Тэр Өөрийнхөө юу хийдгийг мэдэж байгаа болов уу? Юмс бүтэлгүй болж байгаа мэт санагдах үед ч Тэр үнэхээр хайрлаж, сайнаар хандсан хэвээрээ байдаг уу? Энэхүү дөрвөн өдрийн Библийн Төлөвлөгөөгөөр Бурханы зүрх сэтгэлийг хэрхэн мэдэх талаар хамтдаа сурцгаая.

Дэлхийг хэрхэн аврах (гүй байх) вэ: Яг хажуудаа байгаа хүмүүст Бурханы хайрыг илчлэх талаарх үнэн
5 ѳдөр
Хайртай хүмүүсийнхээ төлөө тэмцэж мөн Бурханы хувьд тэд ямар үнэ цэнтэй болохыг нь бусдад харуулахыг та хүсэж байна уу? Энэ 5 өдрийн уншлагын төлөвлөгөө бол Хосанна Вонгийн Дэлхийг хэрхэн аврах (гүй) байх вэ гэдэг номд үндэслэсэн бөгөөд Бурханы таныг дуудсанчлан бусдыг хайрлахаас хойш татаж буй худлуудыг олж нээдэг. Түүнийг таньж мэдэх мөн өөрийнхөө онцгой туршлагаараа дамжуулан Түүнийг бусадтай хуваалцахыг олж мэдэхэд Есүсийн урилгыг олж нээхэд зориулж цаг гарга.

Зүрх зориг
1 долоо хоног
Итгэлтэй болон зүрх зоригтой байдлын талаар Библи юу хэлдгийг судлаарай. "Зүрх зориг" унших төлөвлөгөө нь итгэгчдэд тэднийг Эзэн хэрхэн хардаг болон Бурханы хаанчлалд хэн гэдгийг нь сануулан урамшуулдаг. Бид Бурханд харьяалагдаж байгаа цагт, Түүн рүү чөлөөтэйгөөр ханддаг. Дахин уншиж байгаа—эсвэл анх удаагаа уншиж байгаа ч бай— таны Бурханы гэр бүлд эзлэх байр суурь найдвартай гэдэгт та итгэлтэй байж болно.